ЧӨЛӨӨТ БӨХИЙН УАШТэмцээн 2018 он

Бөхийн чөлөөт барилдааны олимпийн наадмын анхны мөнгө, ДАШТ-ий анхны хүрэл медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбатын нэрэмжит 2018 оны өсвөр үеийн УАШТ өнгөрөгч өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэ удаагийн тэмцээнд 20 аймаг,  9 дүүрэг, спорт клубүүдийн 40 багийн 600 гаруй тамирчин оролцсон.  Завхан аймгийг төлөөлөн спортын мастер Г.Ишдорж дасгалжуулагчтай баг, тамирчид өрсөлдлөө. Үүнээс Оюунгэрэл Алт, Санжаасүрэн Мөнгө, Нармандах, Лувсанмижид хүрэл, авлаа. Монгол хүн чөлөөт бөхийн тамирчид олимпоос анхны медаль хүртсэний түүхт 50 жилийн ойн хүрээнд МЧБХ, "Хакүхо сан" хамтран хоёр дахь жилдээ өсвөр үеийн УАШТ-ийг хамтран зохион байгуулсан энэ байсан юм. Медаль хүртсэн баг, тамирчин, дасгалжуулагчид баяр хүргэж дараагийн тэмцээнүүдэд спортын өндөр амжилтыг хүсье.#Завхан_Спорт