Э.БЭХБАЯР ДАН КОЛОВТ ТҮРҮҮЛСЭН МОНГОЛЫН 10 ДАХЬ БӨХ

Дан Коловын нэрэмжит ОУТ өчигдөр Болгарын Русе хотын “Bulstrad Sport Hall” ордонд эхэлсэн. 55 дахь удаагийн тэмцээний эхний өдөр сонгомол бөхийн 59, 71, 80, 98, чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 97, эмэгтэйчүүдийн 48, 55, 60, 69 кг-ын жингийн барилдаан болсон юм.

Өсвөрийн бөхчүүд Японоос гурван хүрэл медаль хүртэв

Япон улсын төвийн бүсийн 31 дэх удаагийн өсвөр үеийн олон улсын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Яйзү хотын спорт цогцолборт боллоо. Шизүока мужийн чөлөөт бөхийн өсвөр үеийн эмэгтэй тамирчдын холбооноос зохион байгуулсан энэхүү тэмцээнд манай улсаас Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” клубийн дасгалжуулагч Э.Баттүшиг, Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн дасгалжуулагч Э.Батмөнх нарын удирдлага дор П.Мөнхтүвшин, Б.Төмөр-Очир, М.Толуй, А.Анх-Эрдэнэ, Л.Эрдэнэболор, Ч.Номин гэсэн зургаан тамирчин оролцож, гурван хүрэл медаль хүртлээ.

Эрчүүдийн Буриадад түрүүлдэг уламжлал тасарлаа

Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит XXII удаагийн олон улсын уламжлалт тэмцээн өнөөдөр Улаан-Үд хотод өндөрлөлөө. Эхний өдөр дөрвөн хүрэл медаль хүртсэн манайхан өнөөдөр нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртснээр тэмцээнээ өндөрлүүллээ. Ингэснээр 2011 оноос хойш эрчүүдийн Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд түрүүлдэг уламжлал тасарлаа.

Клуб, секц, дугуйлангууд