Хаврын тэргүүн волейболын АШТ

вс аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Анхбаярын санаачлагаар БТСГ-аас "Хаврын тэргүүн цом-2018" гар бөмбөгийн тэмцээнийг 2018 оны 4-р сарын 21, 22-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Уг тэмцээнд эрэгтэй 23, эмэгтэй 12 багийн тамирчид 2 өдрийн турш Спортын ордонд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Эрэгтэйчүүдийн төрөлд:1-р байр: "Увс нуур" клуб2-р байр: Цагдаагийн газрын "Цагдаа" баг3-р байр: Баруунтуруун сумын өсвөрийн баг тамирчид шалгарлаа.Эмэгтэйчүүдийн төрөлд1-р байр: ЕБ-ын цогцолбор 1-р сургуулийн 1-р баг2-р байр: Нэгдсэн эмнэлгийн баг3-р байр: Аймгийн Волейболын холбооны 1-р баг тус тус шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, цомын эздээр тодорлоо. "Эрэгтэй шилдэг тоглогч"-оор Увс нуур клубын тамирчин Азбилэгийн СУМЪЯАБАЗАР"Эмэгтэй шилдэг тоглогч"-оор Волейболын холбооны тамирчин Балдангийн ТАМИР нар шалгарлаа. Энэхүү тэмцээн жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах юм.