Сургалт мэдээлэл

Биеийн тамирын багш нарын олимпиадын үеэр шинэчлэгдэн батлагдсан БТС-ын тухай хууль, Хүн амын бие бялдарын хөгжил чийрэгжилтийн түвшин тогтоох сорилд ЕБС-иудын хамрагдалт, үнэлгээний тухай,багш нарт тулгамдаж байгаа  бэрхшээлтэй асуудлууд, биеийн тамирын багш нарын ажлын үнэмлэмжийн талаар санал бодлоо солилцлоо.Энэ үеэр “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” уралдааны явц болон сарын аяны удирдамжийг танилцуулж, БТС-ын салбарт авч хэрэгжүүлж байгаа бодлого,шийдвэр хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөв. Биеийн тамир,спортын стандартууд шинэчлэгдэн батлагдаж байгаатай холбогдуулан ЕБС-ийн биеийн тамирын багш нарт хамгийн их хэрэгцээтэй байгаа Волейболын спортын стандартын талаар аймгийн СХЗХ-ийн мэргэжилтэн Бат-Эрдэнэ танилцуулж мэдээлэл хийв. Сургалтанд  МУГД, цанын спортын дасгалжуулагч Н.Пүрэвжав багш  оролцож багш нартаа өөрийн арга туршлага болон залуу багш нарт анхаарах асуудлаар зөвлөгөө,зөвлөмжөө өгч ажиллаа.