Биеийн тамирын олимпиад

"Олимпизм ба бие бялдрын хүмүүжил" аяны хүрээнд биеийн тамирын хичээлээр багш сурагчдын олимпиад амжилттай зохион байгуулагдлаа. Олимпиадад 26 багш, сурагч 25 оролцож оно,ур чадвараар өрсөлдлөө. Сурагчдаас: Алтан медаль 2-р Цогцолбор сургуулийн сурагч Б. Саранмөнх 1-р байр,мөнгөн медаль Б.Золбоот /2-р Цогцолбор сургууль/ ,Хүрэл медаль Э.Баярмагнай /Баруунтуруун/ нар шалгарлаа. Багшийн төрөлд: Алтан медаль Б.Буянтогтох /2-р Цогцолбор сургууль/ Мөнгөн медаль Д.Мөнхбаяр /Баруунтуруун/ Хүрэл медаль Б.Хүдэрхуяг /Зүүнхангай/ нар тус тус шалгарлаа. Багш сурагчдын олимпиадын нийлбэр дүнгээр 1-р байр Баруунтуруун сум, 2-р байр 2-р Цогцолбор сургууль,3-р байр 6-р сургууль, 4-р байр Хяргас сум, 5-р байр Тэс сумууд тус тус шалгарлаа.