Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээн

Чөлөөт бөхийн олимпийн наадмын анхны мөнгө, ДАШТ-ий анхны хүрэл медальт,хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбатын нэрэмжит 2018 оны өсвөр үеийн УАШТ  2018 оны 03-р сарын 16-18 нд Буянт-Ухаа” спортын ордонд болж өндөрлөлөө. Монгол хүн тэр дундаа чөлөөт бөхийн тамирчид олимпийн наадмаас анхны медаль хүртсний түүхт 50 жилийн ойн хүрээнд МЧБХ, "Хакүхо сан" хамтран хоёр дахь жилдээ өсвөр үеийн УАШТ-ийг хамтран зохион байгуулжээУвс аймгийн чөлөөт бөхийн өсвөр үеийн шигшээ багийн тамирчид УАШТ-ээс 1 алт 2 мөнгө 2 хүрэл медаль хүртэж,багийн дүнгээр мөнгөн медаль,мөн багийн УАШТ-ээс хоёр дахь мөнгөн медалиа хүртэж бахдам сайхан амжилт гаргасан байна халуун баяр хүргэе