Чансаа олгох 100 буудалт даамын тэмцээн

Увс аймгийн даамын холбооноос зохион явуулсан 100-н буудалт даамын өндөр зэрэглэлтэй тамирчдын оноо олгох анхдугаар тэмцээн 2018 оны 3-р сарын 3-4-ны өдрүүдэд Ерөнхий боловсролын 4-р сургууль дээр амжилттай болж өндөрлөлөө.Уг тэмцээнд Дэлхийн даамын холбооны мастер-1 , Дэлхийн даамын холбооны дэд мастер-1, Монгол улсын спортын дэд мастер-5 , зэрэгтэй-25 , зэрэггүй-24 тамирчин оролцсоноос:100- н үндсэн төрөлд:Эрэгтэй ангилалд I- Ц.Одонхүү/ ЕБ-н 1-р сургууль /II- Л.Нэргүйбаатар / ЕБ-н 6-р сургууль /III- П.Төрмөнх / ЕБ-н 3-р сургууль /Эмэгтэй ангилалд I- Ц.Мягмарсүрэн /ЕБ-н 1-р сургууль/II- Б.Тунгалагтамир /ЕБ-н 1-р сургууль/III- Э.Одмаа /ЕБ-н 2-р сургууль/Өсвөрийн ангилалд:Ц.Будхүү /ЕБ-н 1-р сургууль/Ц.Отгонцэцэг /ЕБ-н 1-р сургууль/100-н Блиц төрөлд:I. Ц.Одонхүү /ЕБ-н 1-р сургууль/II. Б.Тунгалагтамир /ЕБ-н 1-р сургууль/III. Ц.Отгонцэцэг /ЕБ-н 1-р сургууль/ тус тус шагналт байранд орлоо. Энэхүү тэмцээнийг явуулахад дэмжлэг үзүүлсэн Ерөнхий боловсролын 4-р сургуулийн удирдлага болон нийт хамт олон, мөн Мөнхийн чанар ХХК-н, Титэм дэлгүүр, Хас банкны хамт олонд Увс аймгийн даамын холбооны нэрийн өмнөөс болон нийт даамчдынхаа өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье!!!