Мэдээ, мэдээлэл

Аваргын гараа

АВАРГЫН ГАРАА" ОЛОН ХОТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨУвс аймгийн Наранбулаг сумын харъяат Монгол Улсын хөдөлмөрийн баатар Ардын багш гавъяат тамирчин Үндэсний бөхийн Улсын аварга О.Балжиннямын нэрэмжит "АВАРГЫН ГАРАА" Олон хотын аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 05-р сарын 04-06 ны өдрүүдэд Увс аймгийн Спортын ордонд зохион байгуулагдаж өндөрлөлөө Тэмцээнд Завхан аймаг Увс аймгийн 13 сум 6 сургуулийн 294 өсвөрийн жүдочид хоёр өдрийн турш өрсөлдөж аваргууд тодорлоо Эрэгтэй 27 кг 1 Дашхорол Тэс сум алт2 У. Буянхүү Улаан гуталт мөнгө 3 А.

Спорт-Хүүхдийн хөгжил төлөвшил сургалт

"Олимпизм ба бие бялдрын боловсрол,хүмүүжил" аяны хүрээнд Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 7 дугаар ангийн сурагчдад "Спорт -хүүхдийн хүмүүжил,төлөвшил" сургалт зохион байгуулж, сурагчидтай Олимпийн наадам, Монголын баг тамирчдын спортын амжилтын тухай харилцан ярилцаж тэдний санал бодлыг солилцлоо.

Эрүүл жин-эрүүл амьдрал аян

Эрүүл жин-Эрүүл амьдрал аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан албан хаагчидад ажлын байранд хийх дасгал, байгууллага дээрээ биеийн тамир, спортын хамтлаг байгуулах талаарх сургалтыг зохион байгуулан явууллаа. Сургалтанд нийт 27 байгууллагын биеийн тамир хариуцсан мэргэжилтэнүүд оролцлоо.

ББТТСорил сарын аян-Наранбулаг суманд

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 53 тоот зарлигийн хүрээнд Хүн амын бие бялдрын хөгжил,чийрэгжилтийн түвшин тогтоох сорилын явцтай танилцах, арга зүйн зөвлөгөө өгөх, иргэдийн дунд биеийн тамирын уралдаан тэмцээн зохион байгуулж байгууллагын нээлттэй хаалганы өдрийг Наранбулаг суманд 4 дүгээр сарын 21-ны өдөр зохион байгууллаа. 

Сургалт мэдээлэл

Биеийн тамирын багш нарын олимпиадын үеэр шинэчлэгдэн батлагдсан БТС-ын тухай хууль, Хүн амын бие бялдарын хөгжил чийрэгжилтийн түвшин тогтоох сорилд ЕБС-иудын хамрагдалт, үнэлгээний тухай,багш нарт тулгамдаж байгаа  бэрхшээлтэй асуудлууд, биеийн тамирын багш нарын ажлын үнэмлэмжийн талаар санал бодлоо солилцлоо.Энэ үеэр “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” уралдааны явц болон сарын аяны удирдамжийг танилцуулж, БТС-ын салбарт авч хэрэгжүүлж байгаа бодлого,шийдвэр хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөв.

Биеийн тамирын олимпиад

"Олимпизм ба бие бялдрын хүмүүжил" аяны хүрээнд биеийн тамирын хичээлээр багш сурагчдын олимпиад амжилттай зохион байгуулагдлаа. Олимпиадад 26 багш, сурагч 25 оролцож оно,ур чадвараар өрсөлдлөө. Сурагчдаас: Алтан медаль 2-р Цогцолбор сургуулийн сурагч Б. Саранмөнх 1-р байр,мөнгөн медаль Б.Золбоот /2-р Цогцолбор сургууль/ ,Хүрэл медаль Э.Баярмагнай /Баруунтуруун/ нар шалгарлаа. Багшийн төрөлд: Алтан медаль Б.Буянтогтох /2-р Цогцолбор сургууль/ Мөнгөн медаль Д.Мөнхбаяр /Баруунтуруун/ Хүрэл медаль Б.Хүдэрхуяг /Зүүнхангай/ нар тус тус шалгарлаа.

Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээн

Чөлөөт бөхийн олимпийн наадмын анхны мөнгө, ДАШТ-ий анхны хүрэл медальт,хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбатын нэрэмжит 2018 оны өсвөр үеийн УАШТ  2018 оны 03-р сарын 16-18 нд Буянт-Ухаа” спортын ордонд болж өндөрлөлөө.

Сургалт зохион байгуулагдлаа.

Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Г. Дээжмаа эмчтэй Уламжлал, сэргээн засах эмчилгээний тасгийн 15 ажилтанд Биеэ тэтгэн чийрэгжүүлэх хийн дасгалын сургалтыг 14 хоногийн хугацаанд зохион байгууллаа.

Чансаа олгох 100 буудалт даамын тэмцээн

Увс аймгийн даамын холбооноос зохион явуулсан 100-н буудалт даамын өндөр зэрэглэлтэй тамирчдын оноо олгох анхдугаар тэмцээн 2018 оны 3-р сарын 3-4-ны өдрүүдэд Ерөнхий боловсролын 4-р сургууль дээр амжилттай болж өндөрлөлөө.Уг тэмцээнд Дэлхийн даамын холбооны мастер-1 , Дэлхийн даамын холбооны дэд мастер-1, Монгол улсын спортын дэд мастер-5 , зэрэгтэй-25 , зэрэггүй-24 тамирчин оролцсоноос:100- н үндсэн төрөлд:Эрэгтэй ангилалд I- Ц.Одонхүү/ ЕБ-н 1-р сургууль /II- Л.Нэргүйбаатар / ЕБ-н 6-р сургууль /III- П.Төрмөнх / ЕБ-н 3-р сургууль /Эмэгтэй ангилалд I- Ц.Мягмарсүрэн /ЕБ-н 1-р сургууль/II- Б.

Удахгүй болох үйл явдал

Товлогдсон үйл явдалгүй