Р.Лхагвасүрэнгийн нэрэмжит, Граунд гольфын 1 жилийн ойн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

  Өвөрхангай аймагт Граунд гольфын холбоо үүсэн байгуулагдсаны нэг жилийн ой, олон улсын алт, мөнгөн медальт Р.Лхагвасүрэнгийн нэрэмжит тэмцээнийг 2018 оны 05 сарын 12-13-ны өдрүүдэд Арвайхээр сумын Хүүхдийн паркт амжилттай зохион байгууллаа. Тэмцээн 3 ангилалаар явагдаж нийт 86 тамирчин оролцлоо. Тэмцээнийг аймгийн засаг даргын орлогч, Граунд гольфын холбооны тэргүүн О.Батжаргал, ММБТСХорооны ерөнхийлөгч МУГДасгалжуулагч Ч.Наранбаатар нар үг хэлж нээлээ.

Хөнгөн атлетикийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо.

Хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн 05-р сарын 11-12-ны өдрүүдэд Хэнтий аймагт зохион байгуулагдаж 23 байгууллагын 400 гаруй тамирчин оролцлоо. Тус тэмцээнд манай аймгийн Б.Баярмаа дасгалжуулагчтай 16 тамирчин оролцож 800 м зайд Н.Лүндээжанцан хүрэл медаль хүртэж багийн дүнгээр 8-р байрт шалгарсан амжилттай оролцлоо.Тамирчдын бэлтгэл сургуулилт хийх хугацаанд хоол, байрны зардал болон тэмцээнд оролцох төсөв хөрөнгийг шийдэж өгсөн аймгийн ИТХурал, БТСГазар, Хөнгөн атлетикийн холбоо, “АЗЗА” ТӨХК-ий хамт олонд талархал илэрхийлж та бүхнийхээ ажилд өндөр амжилт хүсэн ерөөе.

Хөлбөмбөгийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.

  Хөлбөмбөгийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 05 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд аймгийн хөлбөмбөгийн холбоотой хамтран зохион байгууллаа. Тус тэмцээн 4 ангилалаар зохион байгуулагдаж 9 байгууллагын 495 тамирчин оролцож дүнгээ гаргалаа.

Мэдээ, мэдээлэл

Клуб, секц, дугуйлангууд