Өглөөний гүйлт, дасгал хөдөлгөөний мэдээ

 ӨГЛӨӨНИЙ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨНИЙ МЭДЭЭӨмнөговь аймгийн ИТХурал, Засаг даргын Тамгын газраас 2018 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Даланзадгад сумын иргэд хөдөлмөрчдийг “Халдварт бус” өвчнөөс болон хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, эрүүл аж төрөх ёсыг хэвшлүүлж, эрүүл мэндийг бэхжүүлэх зорилгоор хийгддэг уламжлалт “ӨГЛӨӨНИЙ ГҮЙЛТ, ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН”-ийг 6 дахь жилдээ 2018 оны 04 дүгээр сарын 30 -нд “Ажнай” талбай дээр эхэлүүллээ. Аймгийн Биеийн тамир спортын газар, Эрүүл мэндийн газар, Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар, Төрөлжсөн сургалттай биеийн тамир спортын 7-р сургуулиас хамтран зохион явуулдаг “ӨГЛӨӨНИЙ ГҮЙЛТ, ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН” энэ жил “Эмийг орлох хөдөлгөөн байдаг, хөдөлгөөнийг орлох эм байдаггүй”  уриан дор 2018 оны 04 дүгээр сарын 30 -аас 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаанд 7 хоног бүрийн Даваагаас-Баасан гариг буюу ажлын өдрүүдэд хийнэ. Өнөөдөр цаг агаар хүйтэн сэрүүхэн байсан  боловч Даланзадгад сумын байгууллага, ард иргэд маш сайн идэвхтэй оролцлоо. Ялангуяа Онцгой байдлын газар, 1-р Цэцэрлэг, 9-р Цэцэрлэг, 26-р Цэцэрлэг, Даланзадгад сумын 2 баг, Статистикийн хэлтэс зэрэг байгууллага, хамт олноороо идэвхтэй сайн оролцлоо.ТА БҮХНИЙГ “ӨГЛӨӨНИЙ ГҮЙЛТ, ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН”-ДӨӨ ИДЭВХТЭЙ ОРОЛЦОЖ, ЭРҮҮЛ МЭНДДЭЭ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХИЙГ УРИАЛЖ БАЙНА.