Цэцэрлэгийн хүүхдийн Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнд

Өмнөговь аймгийн Засаг даргын 2016-2020 он хүртэлх мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Бид хамтдаа” уриатай Монголын Үндэсний Олимпийн Хорооноос зараласан “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” болзолт уралдааны хүрээнд 2018 онд анх удаагаа сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэгийн насны хүүхдийн дунд зохион явуулсан “Бага - Олимп 2018” спортын наадмын сүүлийн 3 төрөл болох нийтийн уран хөдөлгөөнт гимнастик, хөнгөн атлетик, дугуйн уралдааны тэмцээнүүд явагдаж дүнгээ гаргалаа. Нийтийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнд 10 багийн 200 хүүхэд оролцож, баг тамирчид маш сайн бэлтгэж, зохион байгуулалттай оролцлоо. Мөн эцэг, эхчүүд хүүхдээ энэ тэмцээнд оролцоход нь их дэмжиж тусалсан байна. Энэ арга хэмжээг Даланзадгад сумын 25-р цэцэрлэг ганцаараа тасалж, өсвөр үеийн хүүхдийн бие бялдарыг хөгжүүлэх, төлөвшүүлэх ач холбогдол бүхий тэмцээнд ач холбогдол өгсөнгүй. Уул нь энэ цэцэрлэг саяхан байгуулагдсан заал танхим нь хамгийн боломжтой байдаг бөгөөд гагцхүү удирдлага, багш нарын сэтгэл дутсаныг зориуд анхааруулж байна.- Нийтийн уран хөдөлгөөнт гимнастикийн дүн гаргахад:Тэргүүн байрыг Э.Туяа эрхлэгчтэй 4-р ЦэцэрлэгДэд байрыг Н.Наранцэцэг эрхлэгчтэй 23-р ЦэцэрлэгГутгаар байрыг Ж.Оюунчимэг эрхлэгчтэй 2-р Цэцэрлэг- Хөнгөн атлетикийн тэмцээнд: /эрэгтэй/Тэргүүн байрыг Э.Отгончулуун 26-р цэцэрлэгДэд байрыг Б.Хишиг-эрдэнэ 26-р цэцэрлэгГутгаар байрыг Э.Ариунбат 9-р цэцэрлэг- Хөнгөн атлетикийн тэмцээнд: /эмэгтэй/Тэргүүн байрыг Э.Азбилэг 9-р цэцэрлэгДэд байрыг Бүрэнзаяа 8-р цэцэрлэгГутгаар байрыг Б.Тэмүүлэн 24-р цэцэрлэг- Дугуйн уралдаанд: /эрэгтэй/Тэргүүн байрыг Э.Ариунбат 9-р цэцэрлэгДэд байрыг Э.Даваажаргал 23-р цэцэрлэгГутгаар байрыг Б.Хишиг-эрдэнэ 26-р цэцэрлэг- Дугуйн уралдаанд: /эмэгтэй/Тэргүүн байрыг Ж.Хулан 2-р цэцэрлэгДэд байрыг Н.Энхжин 4-р цэцэрлэгГутгаар байрыг Э. Алтансарнай 8-р цэцэрлэгЦаашид “Бага - Олимп” наадмыг уламжлал болгон явуулах бөгөөд ирэх жилээс оюун ухааны спорт шатар, 100 буудалт даамын тэмцээнийг оролцуулах сургалтанд нь анхаарч ажиллана.