НИЙТИЙН БИЕИЙН ТАМИРЫН АРГА ХЭМЖЭЭ

МЭДЭЭЛЭЛ7 хоног бүрийн “Лхагва” гаригт явагддаг “НИЙТИЙН БҮЖИГ”-ийн нийтийн биеийн арга хэмжээ нь 2017 оны 11 дүгээр сараас хагас жил буюу бүтэн 6 сарын турш Даланзадгад сумын иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, “Халдварт бус” өвчнөөс болон хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, эрүүл мэндийг бэхжүүлэх зорилгоор “Эрүүл явбал - ирэх жилийн наадам үзнэ” уриан дор аймгийн Эрүүл мэндийн газар, Биеийн тамир, спортын газар, Төрөлжсөн сургалттай биеийн тамир спортын 7-р сургууль, Нийтийн бүжгийн спортын холбоо хамтран зохион байгуулж нийтдээ 8500 орчим хүн хамрагдсан байна.Нийтийн биеийн тамирын өвөл цагийн “Брэнд” арга хэмжээ болсон “НИЙТИЙН БҮЖИГ”-ийн хаалт, ШИЛДЭГ ТЭРГҮҮНИЙ оролцсон байгууллагыг зохион байгуулагч Эрүүл мэндийн газар, Биеийн тамир, спортын газар, Төрөлжсөн сургалттай биеийн тамир спортын 7-р сургууль, Нийтийн бүжгийн спортын холбоо тус тус шагнаж урамшуулах хаалтын ажиллагаа 04 дүгээр сарын 25-ний 20 цагаас Спортын ордонд боллоо.Нийтийн биеийн тамирын өвөл цагийн “Брэнд” арга хэмжээ болсон НИЙТИЙН БҮЖИГ”-ийн  арга хэмжээнд идэвхтэй оролцсон байгууллага:“ТЭРГҮҮН” байрыг Даланзадгад сумын Б.Насанбаяр эрхлэгчтэй 8-р цэцэрлэгийн хамт олон“ДЭД” байрыг Даланзадгад сумын Б.Баясгалан эрхлэгтэй 26-р цэцэрлэгийн хамт олон“ГУТГААР” байрыг Даланзадгад сумын 6-р багийн хамт олонТУСГАЙ байрыг Бүсийн оношилогоо эмчилгээний төвийн хамт олон шалгарч шагналаа гардан авлаа.Нийтийн биеийн тамирын арга хэмжээний үргэлжлэл болох Даланзадгад сумын иргэд, хөдөлмөрчдийг “Халдварт бус” өвчнөөс болон хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, эрүүл мэндийг бэхжүүлэх зорилгоор “ӨГЛӨӨНИЙ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН”-ийг 2018 оны 04 дүгээр сарын 30 -ны “Даваа” гаригт эхэлүүлнэ. “Эмийг орлох хөдөлгөөн байдаг - хөдөлгөөнийг орлох эм байдаггүй” уриан дор энэ жилийн “Өглөөний гүйлт, дасгал”-ыг 2018 оны 04 дүгээр сарын 30 -наас 6 дугаар сарын 29 хүртэл бүтэн 2 сарын хугацаанд хийнэ. Өглөөний цэвэр агаарт идэвхтэй хөдөлгөөн хийж, “Эрүүл мэнддээ” хөрөнгө оруулалт хийхийг нийт байгууллага, иргэд, хөдөлмөрчид та бүхэнд уриалж байна.