Монгол Улсын Хурц арслан Г.Дэмүүл агсны нэрэмжит барилдаан боллоо

МУ-ЫН ХУРЦ АРСЛАН Г.ДЭМҮҮЛИЙН НЭРЭМЖИТ ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААНД 128 БӨХ БАРИЛДААНД МОНГОЛ УЛСЫН АРСЛАН П.БҮРЭНТӨГС ТҮРҮҮЛЛЭЭӨмнөговь аймгийн Манлай сумын уугуул, МУ-ын хурц арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн агсаны нэрэмжит Үндэсний бөхийн барилдаанд 128 бөх зодоглосноос улсын цолтой 10 гаруй бөх барилдаж, Монгол улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, монгол улсын харцага О.Хангай үзүүрлэлээ. Аймгийн биеийн тамир спортын зааланд болсон барилдаан үзэгч дүүрэн, багтахгүй байгаагаас харахад олон хүн бөхийн барилааныг үзэхээр хөдөө орон нутгаас зорьж иржээ. Засаг дарга Н.Наранбаатар тэргүүнтэй Өмнөговь аймгийн үндэсний бөхийн холбооны санаачлагаар орон нутагтаа зохион байгуулсан тус барилдаанд 128 бөхийн барилдаж, улсын чансаатай олон бөх говь нутагт маань хүрэлцэн ирж барилдсан нь үзэгч олныг баясгаж, хүүхэд залуучуудыг үндэсний бөхөд сонирхолтой болгох, бөх хүний цол эрэмбэ, хүндлэл, ёс заншлыг дэргэдээс нь харж бишрэх, суралцах боломжийг олгож байгааг онцлон дурдая. Тус бөхийн барилааны түрүү нь 5сая, үзүүр нь 3сая, шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр нэг сая төгрөгөөр шагнасан байна.