Үнэдэсний бөхийн барилдаан зохион байгуулав

2018 оны 01 дүгээр сарын 12-нд Спортын ордонд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул, аймгийн заан, бөх сонирхогч ард түмэндээ дүүгүүр хэмээн алдаршсан Цэндоогийн Лүйсүрэн агсны нэрэмжит уламжлалт барилдааныг “Таван Толгой” ХК, Биеийн тамир, спортын газар, Ц.Лүйсүрэн агсны үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд хамтран зохион байгууллаа. Хүчит 32 бөх уран мэхийг уралдуулан барилдаж, их шөвгийн дөрөвт Монгол Улсын начин Ц.Одбаяр, аймгийн хурц арслан Б.Мижидсүрэн, аймгийн хурц арслан Ш.Дарханбат, аймгийн харцага А.Мягмаржав /Хөвсгөл аймаг/ нар шөвгөрч, аймгийн хурц арслан Б.Мижидсүрэн үзүүрлэж, Монгол Улсын начин Ц.Одбаяр түрүүллээ. Уран барилдаантай бөхөөр: Төрөлжсөн сургалттай биеийн тамир, спортын 7-р сургуулийн багш, аймгийн заан Б.Амгаланбаатар шалгарч шагнагдлаа.Мөн барилдааны үеэр Монгол Улсын начин Б.Шоовдор, Монгол Улсын начин Д.Багахүү, Таван Толгой ХК-ний гүйцэтгэх захирал, аймгийн арслан Р.Сэддорж нарт хүндэтгэл үзүүлэв