"ЦАСАН ЦАГИРАГ -2018" АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

МэдээӨмнөговь аймгийн “Афин” Олимпийн зөвлөл, Төрөлжсөн сургалттай биеийн тамир, спортын 7-р сургуулийн “Элсэн цагараг” Олимпийн танхимтай “Олимпизм ба Бие бялдрын хүмүүжил” болзолт уралдааны хүрээнд төлөвлөгдсөн ажлын нэг 2018 оны анхны “Цасны баяр” -ыг “Цасан цагараг 2018” нэртэйгээр өндөр уулын Гурван сайхан уулан дахь “Олимп говь” бэлтгэлийн төвд хийлээ. Биеийн тамир, спортын газар, Төрөлжсөн сургалттай биеийн тамир, спортын 7-р сургуулийн нийт 50 орчим хүн оролцсон “Цасны баяр” -ын сэдэв нь “Миний мэдэх - Олимп” байлаа. 1 баг нь 7 хүний бүрэлдэхүүнтэй 7 багI - “Олимпийн цасан хотхон” байгуулах II - “Олс таталт”III - Багийн бүх гишүүд уулын оргил булаацалдах 3 төрлийн арга хэмжээг зохион байгууллаа.“Олимпийн цасан хотхон” байгуулах уралдаанд 1 цагийн хугацаанд багууд олон сайхан санааг илэрхийлж, бүх баг идэвхтэй оролцож:1-р байрыг Төрөлжсөн сургалттай биеийн тамир, спортын 7-р сургуулийн У.Батнасан ахлагчтай баг2-р байрыг Төрөлжсөн сургалттай биеийн тамир, спортын 7-р сургуулийн Ц.Ёндонбаатар ахлагчтай баг3-р байрыг Биеийн тамир, спортын газрын баг Ц.Ганзориг ахлагчтай баг эзэллээ.“Олс таталт”-ын тэмцээнд:1-р байрыг Төрөлжсөн сургалттай биеийн тамир, спортын 7-р сургуулийн У.Батнасан ахлагчтай баг2-р байрыг Биеийн тамир, спортын газрын Ц.Ганзориг ахлагчтай баг 3-р байрыг Төрөлжсөн сургалттай биеийн тамир, спортын 7-р сургуулийн Б.Баянмөнх ахлагчтай багУулын оргил булаацалдах тэмцээнд:1-р байрыг Төрөлжсөн сургалттай биеийн тамир, спортын 7-р сургуулийн Ц.Ёндонбаатар ахлагчтай баг2-р байрыг Төрөлжсөн сургалттай биеийн тамир, спортын 7-р сургуулийн Б.Баянмөнх ахлагчтай баг3-р байрыг Биеийн тамир, спортын газрын Ц.Ганзориг ахлагчтай баг эзэллээ.“Цасан цагараг 2018” Цасны баярын арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулж, бэлтгэл ажлыг сайн хангасан ажлын хэсгийн ахлагч А.Ганзориг болон зохион байгуулах комиссын гишүүдэд баяр хүргэж, амжилт хүсье.