Аймгийн Засаг даргын нэрэмжит шагнал гардууллаа

СПОРТЫН САЛБАРЫН ШИЛДГҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВӨмнөговь аймгийн биеийн тамир спортын салбарын 2017 оны шилдгүүд, аймгийн Засаг даргын дэргэдэх "Өсвөр үеийн шигшээ багийн тамирчид"-д аймгийн Засаг даргын нэрэмжит шагналыг гардуулж хүндэтгэл үзүүллээ.6 номинацаар "Шилдгийн шилдэг", "Шилдэг"-ийг шалгаруулсан байна.-Шилдгийн шилдэг дасгалжуулагчаар Б.Хадбаатар шалгарсан ба Монголын хамгийн хурдан гүйгч шалгаруулах тэмцээнд багийн дүнгээр мөнгөн медаль, ахмадын УАШТ-ээс багийн дүнгээр алтан медаль, насанд хүрэгчдийн УАШТ-ээс багийн дүнгээр тусгай байр хүртсэн амжилтыг үзүүлжээ.-Шилдгийн шилдэг холбоогоор улс бүсийн тэмцээнээс багийн дүнгээр 3 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль, МУ-ын Үлэмж дархан мэргэн 1, спортын мастер 3, Гарамгай мэргэн 2, хошой мэргэн 2, өсөх идэр мэргэн 2 төрсөн амжилтаар "Шагайн холбоо" тодорсон байна.-Шилдгийн шилдэг тамирчнаар аэробик төрлөөр Ази тивийн аварга, Дэлхийн шилдэг тамирчин, Аэробекийн олон улсын хэмжээний мастер Э.Ананд тодорчээ.-Өсвөр насны шилдгийн шилдэг тамирчнаар С.Мөнх-оргил шалгарсан ба Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, УАШТ-ээс 4 алт, 1 мөнгө, 1 хүрэл хүртжээ.-Шилдгийн шилдэг ивээн тэтгэгчээр Хүннүгийн говь ХХК шалгарсан ба 10 гаруй сая төгрөгөөр баг тамирчдыг ивээн тэтгэжээ.-Шилдгийн шилдэг баг тамирчнаар Шагайн харваачдын баг шалгарсан байна.