Нийтийн бүжиг

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэд, хөдөлмөрчдийг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор 7 хоног бүрийн “Лхагва” гаригт хийдэг “Нийтийн бүжиг” –ийн арга хэмжээ өнөөдөр 5 дахь удаагаа явагдлаа. Аймгийн Биеийн тамир, спортын газар, Эрүүл мэндийн газар, Төрөлжсөн сургалттай биеийн тамир, спортын 7-р сургууль, Нийтийн бүжгийн холбоо хамтран зохион байгуулж явуулдаг энэ арга хэмжээнд: 26,8,2-р Цэцэрлэгүүд, УЦУОШГазар, ЭМНДХэлтэс, 0148-р анги, Гүний ус гэсэн байгууллагууд нэгдсэн зохион байгуулалттай хамт олноороо идэвхтэй оролцож байгаад баяр хүргэж, амжилт хүсэе.“Эрүүл явбал – Ирэх жилийн наадам үзнэ” уриан дор явагдаж буй өнөөдрийн “Нийтийн бүжиг” –ийн арга хэмжээнд 300 гаруй хүн хамрагдан оролцож бүжиглэлээ. Даланзадгад сумын байгууллага, ард иргэдийг 7 хоног бүрийн “Лхагва” гаригт Спортын ордонд 20-22 цагт явагддаг “Нийтийн бүжиг” -нд идэвхтэй оролцож, эрүүл мэндээ хамгаалж бэхжүүлэхийг урьж байна.