"Гал мөнх" ХХК-н нэрэмжит хүндэтгэл үзүүлэх барилдаан

“ГАЛ МӨНХ” ХХК-н нэрэмжит Өмнөговь аймгаас төрсөн улсын начин, аймгийн арслан цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх барилдаан 2017 оны 11 дүгээр сарын 18-нд Спортын ордонд амжилттай явагдаж өндөрлөлөө. Үндэсний бөхийн барилдаанд хүч 32 бөх хурд хүч, уран мэхийг уралдуулан барилдаж шөвгийн дөрөвт Монгол Улсын начин Б.Сумъяа, аймгийн хурц арслан Б.Мижидсүрэн нар үлдэж, аймгийн заан Б.Амгаланбаатар үзүүрлэж, аймгийн харцага М.Адъяахүү түрүүллээ. Зорин ирж оролцсон бөхчүүдээ спортын өндөр амжилт хүсэн ерөөе."Гал мөнх" ХХК-н хамт олонд бөхчүүд, бөх сонирхогчид талархал илэрхийлж, ажлын өндөр амжилтуудыг хүсэж байлаа.