"Манлайн баясгалан" улс аймгийн цолтой үндэсний бөхийн барилдаан боллоо

Монгол улсад шинэ үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойд зориулсан “Манлайн баясгалант” үндэсний бөхийн барилдааныг 2019-01-11-ны өдөр зохион байгуулж 40 бөх барилдсанаас Төв аймгийн Өндөрширээт сумын харъяат Аймгийн арслан Б.Хүдэрбулга түрүүлж, Төв аймгийн Баягцогт сумын харъяат МУ-ын харцага Ө.Даваабаатар үзүүрлэн Сүмбэр сумын харъяат МУ-ын начин Г.Ганжад шөвгөрлөө.