Энх мэндийн харваа 2017 тэмцээн

Энх мэндийн харваа -2017”  шагайн харвааны 12 дахь удаагийн тэмцээн 2017 оны 03-р сарын 18-нд амжилттай болж өндөрлөлөө.Энэ удаагийн тэмцээнд 50 багийн 420 гаруй харваачид оролцож цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс: МУ-ын  ДДДМ – 1, ҮДМ -29, ДМ 22, ГМ 17, МУМ 32, харишгүй мэргэн 14, аймгийн гоц мэргэн 49 оролцлоо. 1-р байрыг МУ-ын ҮДМ С.Ямааранз ахлагчтай АПУ ХК-ны баг2-р байрыг МУ-ын ҮДМ Ц.Энхбат ахлагчтай Төв аймаг3-р байрыг АГМ С.Пүрэвжаргал ахлагчтай УБ хот4-р байрыг Ж.Даваахүү ахлагчтай Багануур5-р байрыг Б.Тэгшээ ахлагчтай Өмнөговь аймгийн Ханбогд сум6-р байрыг АГМ Д.Одбаяр ахлагчтай Төв Зуунмод ХҮТ-ийн баг7-р байрыг МУ-ын ҮДМ Б.Хатанбаатар ахлагчтай Дорноговь аймаг8-р байрыг МУ-ын ҮДМ Б.Түвшинбаяр ахлагчтай Өмнөговь аймгийн багууд эзэллээ.Тэмцээний шилдэг харваачаар АПУ ХК-ны харваач МУ-ын ҮДМ Н.Энхтөр шалгарч тусгай шагналаар шагнагдлаа.