Волейболын спортын мастер, ахмад багш З.Шагдарсүрэнгийн нэрэмжит тэмцээн

Волейболын спортын мастер, ахмад багш З.Шагдарсүрэнгийн нэрэмжит 2017 оны насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах волейболын тэмцээн 2017 оны 03-р сарын 18-19-ны өдрүүдэд Төв аймгийн Жаргалант суманд амжилттай зохион байгуулагдан 8 сумын 21 багийн168 тамирчин оролцлоо. Эмэгтэйчүүдээс:1-р байрыг А.Оюунномин ахлагчтай Баянцагаан сум2-р байрыг Б.Лхагважаргал ахлагчтай Заамар сум3-р байрыг У.Баасансүрэн ахлагчтай Баянчандмань сумЭрэгтэйчүүдээс:1-р байрыг Д.Сүхбат ахлагчтай Заамар сум2-р байрыг Н.Мөнх-Эрдэнэ ахлагчтай Баянцагаан сум3-р байрыг А.Батбаяр ахлагчтай Баянчандмань сумд эхний байруудыг эзэллээ. Энэхүү тэмцээнийг Аймгийн БТС-ын Газар, Жаргалант сумын ЗДТГазар, З.Шагдарсүрэн багшийн үе үеийн шавь нар нь ивээн тэтгэн хамтран зохион байгуулан явууллаа.