Гадаад харилцаа, статистик, мэдээллийн технологийн хэлтэс

БТС-ын статистикийн тооллого дуусахад 2 хоног үлдлээ

Биеийн тамир, спортын салбарын анхдугаар улсын тооллого 2017 оны 11 дүгээр сарын 25 наас эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар улсын хэмжээнд 998 спортын барилга байгууламж, 836 спорт заал, 609 гадна талбай, 11976 спортын цол зэрэгтэй тамирчид бүртгүүлсэн байна. Бүртгэлийг  тухайн аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын  хороо, Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Биеийн Тамир, Спортын Газрын Гадаад харилцаа, статистик, мэдээллийн технологийн хэлтэст тус тус бүртгүүлж болно.

САУЭША-нд шинэ тоног төхөөрөмж ирлээ

ЗГХА, Биеийн тамир, спортын газрын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний алба Англи улсад үйлдвэрлэгдсэн дөрвөн төрөл (БТЛ-5000, Шоквейв, Саларис, Мөсөн ванн)-ийн тоног төхөөрөмж орж ирлээ. Эхнийх нь буюу "БТЛ-5000" нь дөрвөн төрлийн шарлага (цахилгаан, дууны дохио, лазер, соронзон долгионы эмчилгээ) хийдэг аппарат юм. Энэ төхөөрөмжөөр 200 төрлийн онош авах боломжтой. Хоёр дахь нь буюу "Шоквейв" нь хүчтэй дууны долгионы аппарат бөгөөд булчингийн үрэвсэл, ясны ургалт, шохойжилтыг эмчилдэг. Энэхүү аппаратыг "Рио-2016" олимпийн наадмын үеэр ашиглаж байсан билээ.

Статистикийн улсын үзлэг тооллогын явцын мэдээ

Монгол Улсын Засгийн газрын /2016-2020/ үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.2.54-ийн 5-д тусгагдсан Биеийн тамир, спортын салбарын мэдээллийн нэгдсэн цахим сан байгуулах ажлын хүрээнд 2017 онд хийгдэж буй Биеийн тамир, спортын салбарын Статистикийн Улсын анхдугаар үзлэг тооллого улс орон даяар амжилттай өрнөж байна.

Биеийн тамир, спортын газрын дарга хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-д амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн ОУХМ М.Анхцэцэгийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

АНУ-ын Калифорни мужийн Анахайм хотод болсон хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий 75 кг-ын жинд ОУХМ М.Анхцэцэг хүрэл медаль хүртэж, ард түмэн, Монголын спорт сонирхогчидоо баярлуулсан билээ.

Олон улсын Авлигын Эсрэг өдөр 12 сарын 9

Хүмүүс ихэвчлэн авлигыг энгийн үзэгдэл, амьдралын нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрч, эвлэрсэн байдаг. Гэвч авлигын эсрэг нэгдэж хамтдаа тэмцвэл улс орон, нийгэм, олон нийтэд ашиг тустай байх болно.

Статистикийн асуулгын маягтын талаарх залруулага

Өмнө нь та бүгдэд маягт, нөхөх заавартайгааа хамт та бүгдэд илгээгдсэн байгаа. Спортын барилга, байгууламжийн Ерөнхий асуулга буюу Маягт БТС-1 гэсэн маягтын хувьд алдаа гарсан байна. Өөрөөр хэдвэл өмнө нь илгээхдээ БТС-1 гэсэн маягтын алдаатай хувилбарыг илгээсэнд та бүгдээс хүлцэл өчье. Энэ удаад БТС-1 гэсэн маягтыг засварлан бусад маягтуудын хамт дахин илгээлээ. БТС-1 гэсэн маягтын зөв хувилбар нь 2-р асуулт болох Өмчийн хэлбэр гэсэн асуултын дор үргэлжлүүлэн 3 болон 4-р асуултыг оруулсан байгаа. Тэдгээр асуулт нь Спорт заалны тоо болон гадаа талбайн тоог асуусан байгаа.

Улсын тооллого энэ онд

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Биеийн тамир, спортын салбарын мэдээллийн цахим сан” бүрдүүлэх ажил хэрэгжүүлэхээр тусгасан билээ. Энэ ажлын хүрээнд Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яам чиглэл өгч Үндэсний статистикийн хороо, ЗГХА-Биеийн тамир, спортын газар хамтран биеийн тамир, спортын салбарын статистикийн улсын анхдугаар тооллогыг зохион байгуулахаар болов. Уг тооллого арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 20-нд өрнөх юм.

Олон Улсын Хүүхдийн Спортын 7-р Наадам Улаанбаатар хотод зохион байгуулагдана.

Олон Улсын Спортын Хүүхдийн Наадам нь 3 дахь удаагаа нийслэл Улаанбаатар хотноо  8 дугаар сарын 12-оос 17-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү наадамд Монгол, ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-ны нийт 1000 гаруй тамирчид Байт харваа, Бокс, Волейбол, Жудо, Сагсан бөмбөг, Таеквандо, Теннис, Футзал, Хөнгөн атлетик, Чөлөөт бөх, Ширээний теннис гэсэн спортын 11 төрлөөр оролцоно. Уг наадамд оролцогч нийт тамирчид Олон Улсын Хүүхдийн Найрамдал Төвд байрлах бөгөөд 6 хоногийн туршид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх болно.

МЭНДЧИЛГЭЭ

            Эрхэм хүндэт биеийн тамир, спортын салбарын төрийн болон төрийн бус байгууллагын нийт ажилтан, албан хаагч, үе үеийн удирдлага ахмадууд, тамирчин, дасгалжуулагч та бүхэнд Монголын тамирчдын өдрийн халуун мэндийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын нэрийн өмнөөс болон хувиасаа хүргэе.