БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ТООЛЛОГЫН ТАНИЛЦУУЛГА

ЗОРИЛГО, ЗОРИЛТ

•Биеийн тамир, спортын барилга, байгууламжийн өнөөгийн нөхцөл, үйл ажиллагаа болон биеийн тамир, спортоор хичээллэгч иргэдийн талаарх нэгдсэн мэдээллийн санг үүсгэх;

•Биеийн тамирын нийгмийн орчинг сайжруулах, тамирчдын бэлтгэл сургуулилт хийх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, спортыг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэмцээн, наадмын тогтолцоог боловсронгуй болгох бодлого хэрэгжүүлэх;

•Спортын дэд бүтцийг сайжруулан биеийн тамир, спортын ажил үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх;

•Биеийн тамир, спортын барилга байгууламжийн газрын зургийн байршлын мэдээллийн цахим сан үүсгэх

Тооллого явуулах арга
  Уламжлалт, нэлэнхүй

Тоолох хугацаа

  2017.11.25-2017.12.20

Үндсэн үзүүлэлт

•Тооллогын нэгжийн хаягийн мэдээлэл

•Байгууллагын үйл ажиллагааны чиглэл

•Өмчийн хэлбэр

•Спорт заал, гадаа талбайн тоо

•Хариулагчийн мэдээлэл (нэр, утас, албан тушаал)

Тооллогын нэгжийн нөхцөлийн үзүүлэлт

•Заал, талбайн ашиглалтад орсон он, талбайн хэмжээ

•Хүчин чадал, спортын төрлөөр

•Цахилгаан, халаалтын эх үүсвэр

•Хана, шалны үндсэн хийц, өнгөлгөөний материал

•Заал, талбайд хийгдсэн засвар

•Гэрэлтүүлэг, үзэгчийн суудал, хувцас солих өрөө, шүршүүрийн өрөө, бие засах өрөө (төрлөөр)

•Үйл ажиллагааны давтамж

•Ажиллагчид, төрлөөр

Тооллогын нэгжийн зохион байгуулсан үйл ажиллагааны үзүүлэлт

•Зохион байгуулсан спортын арга хэмжээ, спортын төрөл, оролцогчдын тоогоор

•Зохион байгуулсан спортын арга хэмжээ, хамрах хүрээ, шинж чанараар

•Спортын тоног төхөөрөмж, хэрэгсэл

СУРТАЛЧИЛГАА

Биеийн тамир, спортын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагад

•Улсын тооллогын зорилго ач холбогдол

•Аймаг, нийслэл, дүүргийн статистикийн асуудал хариуцсан ажилчидад сургалт зохион байгуулах

•Аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын газруудад нэгдсэн мэдээлэл хүргүүлэх

•Телевизийн нэвтрүүлэг, рекламаар тооллогын тухай мэдээлэх

Туршилтын тооллогын байршлын үр дүн