Статистикийн асуулгын маягтын талаарх залруулага

Өмнө нь та бүгдэд маягт, нөхөх заавартайгааа хамт та бүгдэд илгээгдсэн байгаа. Спортын барилга, байгууламжийн Ерөнхий асуулга буюу Маягт БТС-1 гэсэн маягтын хувьд алдаа гарсан байна. Өөрөөр хэдвэл өмнө нь илгээхдээ БТС-1 гэсэн маягтын алдаатай хувилбарыг илгээсэнд та бүгдээс хүлцэл өчье. Энэ удаад БТС-1 гэсэн маягтыг засварлан бусад маягтуудын хамт дахин илгээлээ. БТС-1 гэсэн маягтын зөв хувилбар нь 2-р асуулт болох Өмчийн хэлбэр гэсэн асуултын дор үргэлжлүүлэн 3 болон 4-р асуултыг оруулсан байгаа. Тэдгээр асуулт нь Спорт заалны тоо болон гадаа талбайн тоог асуусан байгаа.

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ТООЛЛОГЫН ТАНИЛЦУУЛГА

ЗОРИЛГО, ЗОРИЛТ

•Биеийн тамир, спортын барилга, байгууламжийн өнөөгийн нөхцөл, үйл ажиллагаа болон биеийн тамир, спортоор хичээллэгч иргэдийн талаарх нэгдсэн мэдээллийн санг үүсгэх;

•Биеийн тамирын нийгмийн орчинг сайжруулах, тамирчдын бэлтгэл сургуулилт хийх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, спортыг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэмцээн, наадмын тогтолцоог боловсронгуй болгох бодлого хэрэгжүүлэх;

•Спортын дэд бүтцийг сайжруулан биеийн тамир, спортын ажил үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх;