ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ӨСВӨРИЙН ААШТ

  Хөнгөн атлетикийн өсвөрийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн  4-р сарын 15-16 ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.Тэмцээнд 13 сумын 186 өсвөрийн тамирчид 100м, 200м, 400м, 800м, 1500м, 3000м, 5000м, уртын харайлт гэсэн төрлүүдээр аврагуудаа шалгаруулж нийт  багийн дүнгээр Баянгол сум 1-р байр, Спортын сургууль 2-р байр, Алтанбулаг сум 3-р байр  эзэлж өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медаль мөнгөн шагналаар шагнагдлаа.  Тус тэмцээнээс улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох  өсвөрийн тамирчдыг сонгон шалгаруулж амжилт хүслээ.