ЖҮ-ДО БӨХИЙН ТӨВИЙН БҮСИЙН АШТ

Жу-до бөхийн Төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн 4-р сарын 1-2ний өдрүүдэд  Сэлэнгэ аймгийн  Сүхбаатар суманд амжилттай зохион байгуулагдлаа.Тэмцээнд  Орхон, Дархан-уул,Сэлэнгэ,Төв,Булган аймгуудын нйит 276 өсвөрийн тамирчид эрэгтэй эмэгтэй 14 жингийн ангилалаар  оролцон Монголын Жү-до бөхийн холбоо,Аймгийн Жү-до бөхийн холбоо,БТСГазар хамтран зохион байгууллаа.Тэмцээний жин тус бүрд байр эзэлсэн тамирчид Улсын аварга шалгаруулах тэмцээнд орох эрхээ авсан.Тэмцээний нийлбэр дүнгээр Эрэгтэй Орхон аймгийн "Хангарьд"спорт клуб 1-р байр, "Дархан Ус Суваг "ХХК-ны баг 2-р байр, Булган аймгийн баг 3-р байр Эмэгтэй "Дархан Ус Суваг"ХХК-ны баг 1-р байр, Сэлэнгэ аймгийн баг 2-р байр, Төв аймгийн "Шилдэг жү-до"клуб 3-р байранд шалгарч тэмцээний шилдэг шүүгчээр Сэлэнгэ аймгийн Жу-до бөхийн холбооны шүүгч Д.Тайван,Шилдэг эрэгтэй тамирчнаар Орхон аймгийн Э.Батбаяр, Шилдэг эмэгтэй тамирчнаар Дархан-уул аймгийн Н.Ундрахбаяр нар тус тус шалгарсан.