Мэдээ, мэдээлэл

ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ӨСВӨРИЙН ААШТ

  Хөнгөн атлетикийн өсвөрийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн  4-р сарын 15-16 ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.Тэмцээнд 13 сумын 186 өсвөрийн тамирчид 100м, 200м, 400м, 800м, 1500м, 3000м, 5000м, уртын харайлт гэсэн төрлүүдээр аврагуудаа шалгаруулж нийт  багийн дүнгээр Баянгол сум 1-р байр, Спортын сургууль 2-р байр, Алтанбулаг сум 3-р байр  эзэлж өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медаль мөнгөн шагналаар шагнагдлаа.  Тус тэмцээнээс улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох  өсвөрийн тамирчдыг сонгон шалгаруулж амжилт хүслээ.  

Д.Сүхбаатар-ын нэрэмжит өсвөрийн чөлөөт бөхийн олон хотын тэмцээн

Д.Сүхбаатарын нэрэмжит  40дэхь удаагийн олон хотын нөхөрлөл тэмцээн 2017 оны 4-р сарын 8-9 ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.

ТЕХНИКИЙН ОЛИМПИАД

 Сэлэнгэ аймгийн Соёл урлагийн газар, БТСГазрын харъяа " Усан спорт сургалтын төв " ,  ЕБ 3-р сургууль  хамтран аймгийн хэмжээнд  техник сонирхогч сурагчид  технологийн багш нарын дунд "Техникийн олимпиад " -г зохион байгууллаа. Олимпиадад нийт 13 сумын 32 тамирчин сурагч, багш нар оролцлоо.

ББТТСорилын сарын аян эхлэлээ

Монгол улсын ерөнхийлөгчийн 53-н тоот зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 4-р сарыг  улс орон даяар  " Хүн амын бие бялдар чийрэгжилтийн түвшин тогтоох сорил" -г авах сарын аян болгон зарлаж байгаа. Сарын аяны ажлыг манай аймаг орон нутагт нийт албан байгууллага, аж ахуй нэгж, цэцэрлэг сургуулиудад "Түүврийн арга"-аар сонгогдсон байгууллага,сургууль, цэцэрлэгүүдээр ажлын төлөвлөгөө гарган сорил судалгааг авч эхлэлээ.

ЖҮ-ДО БӨХИЙН ТӨВИЙН БҮСИЙН АШТ

Жу-до бөхийн Төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн 4-р сарын 1-2ний өдрүүдэд  Сэлэнгэ аймгийн  Сүхбаатар суманд амжилттай зохион байгуулагдлаа.Тэмцээнд  Орхон, Дархан-уул,Сэлэнгэ,Төв,Булган аймгуудын нйит 276 өсвөрийн тамирчид эрэгтэй эмэгтэй 14 жингийн ангилалаар  оролцон Монголын Жү-до бөхийн холбоо,Аймгийн Жү-до бөхийн холбоо,БТСГазар хамтран зохион байгууллаа.Тэмцээний жин тус бүрд байр эзэлсэн тамирчид Улсын аварга шалгаруулах тэмцээнд орох эрхээ авсан.Тэмцээний нийлбэр дүнгээр Эрэгтэй Орхон аймгийн "Хангарьд"спорт клуб 1-р байр, "Дархан Ус Суваг "ХХК-ны баг 2-р байр, Булган аймгийн

ҮНДЭСНИЙ БӨХИЙН ААШ ТЭМЦЭЭН

Аймгийн аварга шалгаруулах Үндэсний бөхийн тэмцээн 3-р сарын 24-25 ны өдрүүдэд Сэлэнгэ аймаг Мандал сумын Хэрх тосгонд  АБТА , Алтан гадас одонт аймгийн хурц арслан Г.Жаргалтулга агсаны нэрэмжит болгон зохион байгууллаа. Тэмцээнд нийт 87  аймаг, цэрэг, улсын цолтой бөхчүүд оролцсоноос багийн дүнгээр 1-р байрыг Цагааннуур сум ,2-р байрыг Зүүнбүрэн сум, 3-р байрыг Баянгол сумын баг эзэлж алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.  

Ширээний теннисний насанд хүрэгчдийн ААШТ

Ширээний теннисний насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2017 оны 03-р сарын 18-19 ний өдрүүдэд эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, холимог хос гэсэн төрлөөр амжилттай зохион байгуулагдлаа.Тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрөлд Б.Ууганбаяр, П.Билэгжаргал, ЛМягмарсүрэн нар  эмэгтэй ганцаарчилсан төрөлд Б.Одгэрэл, Г.Мягмарсүрэн, Б.Батчимэг нар тус тус эхний гурван байранд   холимог хосын төрөлд 1-р байранд  А.Алтан-очир, Г.мягмарсүрэн, 2-р байранд Г.Даш-эрдэнэ, Н.Алимаа 3-р байранд Б.Ариунаа, Л.Мягмарсүрэн нар  шалгаран алт, мөнгө, хүрэл медаль  өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдла

"БИ ЭР ХҮН" КРОСС

 Цэргийн баярыг угтан хүчний байгууллагууд, ерөнхий боловсролын сургуулийн 11-12-р ангийн сурагчдийн дуэд зохион байгуулсан "Би эр хүн" кросс гүйлтийн тэмцээн 2017 оны 03-р сарын 11-12 ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Тус тэмцээнд нийт хүчгий байгууллагын 6 баг оролцож 1-р байрыг Хилийн цэргийн 0243-р анги, 2-р байрыг Аймгийн онцгой байдлын газар,3-р байрыг Хилийн цэргийн 0101-р ангийн хамт олон   ЕБС-ийн 6 баг өрсөлдсөнөөс 1-р байрыг Спортын сургалттай бүрэн дунд сургууль,2-р байрыг 5-р сургууль,3-р байрыг Алтанбулаг сумын сургуулиуд тус тус шалгарлаа. 

Удахгүй болох үйл явдал

Товлогдсон үйл явдалгүй