Ширээний теннисний насанд хүрэгчдийн ААШТ

Ширээний теннисний насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2017 оны 03-р сарын 18-19 ний өдрүүдэд эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, холимог хос гэсэн төрлөөр амжилттай зохион байгуулагдлаа.Тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрөлд Б.Ууганбаяр, П.Билэгжаргал, ЛМягмарсүрэн нар  эмэгтэй ганцаарчилсан төрөлд Б.Одгэрэл, Г.Мягмарсүрэн, Б.Батчимэг нар тус тус эхний гурван байранд   холимог хосын төрөлд 1-р байранд  А.Алтан-очир, Г.мягмарсүрэн, 2-р байранд Г.Даш-эрдэнэ, Н.Алимаа 3-р байранд Б.Ариунаа, Л.Мягмарсүрэн нар  шалгаран алт, мөнгө, хүрэл медаль  өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдла

"БИ ЭР ХҮН" КРОСС

 Цэргийн баярыг угтан хүчний байгууллагууд, ерөнхий боловсролын сургуулийн 11-12-р ангийн сурагчдийн дуэд зохион байгуулсан "Би эр хүн" кросс гүйлтийн тэмцээн 2017 оны 03-р сарын 11-12 ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Тус тэмцээнд нийт хүчгий байгууллагын 6 баг оролцож 1-р байрыг Хилийн цэргийн 0243-р анги, 2-р байрыг Аймгийн онцгой байдлын газар,3-р байрыг Хилийн цэргийн 0101-р ангийн хамт олон   ЕБС-ийн 6 баг өрсөлдсөнөөс 1-р байрыг Спортын сургалттай бүрэн дунд сургууль,2-р байрыг 5-р сургууль,3-р байрыг Алтанбулаг сумын сургуулиуд тус тус шалгарлаа.