Байгууллагын товч түүх

         Уулын баяжуулах үйлдвэрийн суурь тавигдаж эхэлсэн 1974 оноос эхлэн Монгол Зөвлөлтийн илгээлтийн эзэн залуучуудын дунд бүх нийтийн биеийн тамир спортын олон хэлбэрийн уулзалт тэмцээн явагддаг болсон билээ.

         БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1977 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 89 тогтоолоор Эрдэнэт хотын биеийн тамир спортын “Эрдэнэт нийгэмлэгийн зөвлөл байгуулагдсан нь өнөөдрийн Биеийн тамир, спортын хорооны суурь тавигдсан юм.

          1979 онд БНМАУ-ын СнЗ-ийн тогтоолоор Эрдэнэт хотын АДХГЗ-ны Биеийн тамир, спортын хороо;

          Монгол улсын Засгийн газрын 1991 оны 139 дүгээр тогтоолоор Залуучуудын спортын хороо;

          Монгол улсын Засгийн газрын 2008 оны 67 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг болж Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 79 дүгээр захирамжаар Биеийн тамир, спортын газар; 

          Монгол улсын Засгийн газрын 2013 оны 146 тоот тогтоолоор Соёл, спорт, аялал жуулчлалын газар; 

          2015 оноос  БСШУСЯ-нд харьяалагдан Биеийн тамир, спорт газар нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Энэ хугацаанд даргаар Б.Жамсран /1977-1980 он/, Т.Батсүх /1980-1981 он/, Я.Дамбасүрэн /1981-1988/, Ш.Пүрэвдорж /1988-1994/, Н.Зулбаатар /1994-2013/ тус тус ажиллаж байсан.  Ж.Лхагвасүрэн /2013-2016/, Н.Зулбаатар   2016 оны 10 дугаар сараас ажиллаж байна.

-Биеийн тамир, спортыг орон нутагт хөгжүүлэх, сурталчлах, бодлогын удирдамжаар хангахад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;

- Биеийн тамир, спортыг орон нутагт хөгжүүлэх талаар хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг удирдах, зохион байгуулах, сайжруулах;

-Биеийн тамир, спортын талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, зохион байгуулах, сурталчлах, дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хангах;

-Орон нутагт биеийн тамир, спортын  салбарыг төлөвшүүлэх, таниулах, хөгжүүлэх, сурталчлах зорилго тавин ажиллаж байна.

МАНАЙ ХАМТ ОЛОН 2018 ОНД ДАРААХЬ ЗОРИЛТУУДЫГ ТАВЬЖ БАЙНА.

1. “Ажлын цаг ашиглалт, үр бүтээлийг сайжруулж– Хариуцлага сахилга батыг дээшлүүлэх” жил болгон зарлаж байна.

2. Үндэсний спортын VI их наадмын анхан шатны тэмцээнүүдийг зохион байгуулж шалгарсан баг, тамирчдыг шигшээ тэмцээнд амжилттай оролцуулах;

3. Өвлийн спортыг хөгжүүлэх аймгийн хөтөлбөрийг  боловсруулж, батлуулан хэрэгжүүлэх, Үүний хүрээнд 2019 оны хүүхдийн спортын наадмын, 2020 онд МБАТ-ний өвлийн спортын төрлүүдийг орон нутагтаа зохион байгуулахаар нэрээ дэвшүүлээд байна.

4. МУ-ын Засгийн газрын 2016 оны 145 тоот тогтоолоор 2020 онд “Олон улсын хүүхдийн спортын их наадам”-ыг зохион байгуулагдахаар шийдвэрлэсэн. “Биеийн тамир спортын тухай хуулийн дагуу 2019 он хүүхдийн спортын наадмын жил болох тул багийн спортын төрлүүдээр  “Эрдэнэтийн өдөр”-ийг угтан 2017.12.11-ний өдөр ЕБС-ийн сурагчдын дунд “Сурагч лиг” сагсан бөмбөгийн төрлөөр  эхлүүлээд байна.

Хавсралт файл: