Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжүүлэлтийн түвшин тогтоох сорилын сарын ажил

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Биеийн тамир, спортын газрын даргын 2018 оны А/114 дугаар тушаалын дагуу Биеийн тамир, спортын газраас Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжүүлэлтийн түвшин тогтоох сорилын сарын ажлын удирдамжийн дагуу БТБХЗХ-ийн дарга Г.Одбаатар, ТЗУХ-ийн мэргэжилтэн О.Баасан нар Орхон аймагт 2018 оны 04 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд ажиллаж, Маргад дээд сургууль, Онцгой байдлын газар, 22-р цэцэрлэгүүдээр сорилын ажил явц, үр дүн, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, заавар зөвлөмж өглөө. Мөн 17 дугаар сургуулийн Олимпизмын танхимтай танилцлаа.