Мэдээ, мэдээлэл

×

Error message

  • Unable to create CTools CSS cache directory. Check the permissions on your files directory.
  • Unable to create CTools CSS cache directory. Check the permissions on your files directory.

Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжүүлэлтийн түвшин тогтоох сорилын сарын ажил

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Биеийн тамир, спортын газрын даргын 2018 оны А/114 дугаар тушаалын дагуу Биеийн тамир, спортын газраас Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжүүлэлтийн түвшин тогтоох сорилын сарын ажлын удирдамжийн дагуу БТБХЗХ-ийн дарга Г.Одбаатар, ТЗУХ-ийн мэргэжилтэн О.Баасан нар Орхон аймагт 2018 оны 04 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд ажиллаж, Маргад дээд сургууль, Онцгой байдлын газар, 22-р цэцэрлэгүүдээр сорилын ажил явц, үр дүн, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, заавар зөвлөмж өглөө. Мөн 17 дугаар сургуулийн Олимпизмын танхимтай танилцлаа.

Буудлага спортын залуучуудын УАШТ

Буудлагын залуучуудын УАШТ 04 дүгээр сарын 06-08-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохиогдон 14 багийн 14 тамирчин 12 дасгалаар өрсөлдсөнөөс  Орхон аймгаас Б.Лхагвасүрэн дасгалжуулагчтай 12 тамирчин оролцож 5 алт, 6 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн багийн дүнгээр 2-р байр эзэлсэн амжилт үзүүллээ.

Самбо бөхийн өсвөр үеийн УАШТ

Самбо бөхийн 2018 оны өсвөр үеийн УАШТ Завхан аймгийн Улиастай хотод амжилттай явагдаж манай аймгаас Д.Дэлгэрбаяр дасгалжуулагчтай 20 тамирчин оролцож  2 алт 1 мөнгөн медаль хүртэн багийн дүнгээр 3-р байранд орлоо. 

Чөлөөт бөхийн залуучуудын УАШТ

Тэмцээн 04 дүгээр сарын 06-08-ны өдрүүдэд Төв аймгийн Зуунмод хотод зохиогдон 35 байгууллагын 400 гаруй тамирчин оролцлоо. Манай аймгаас Б.Идэрсайхан дасгалжуулагчтай 15 тамирчин оролцож 3 алт, 2 хүрэл медаль, 2 тамирчин шагналт 5-р байр эзлэн багийн дүнгээр 49 оноогоор III байр эзэлсэн амжилт үзүүлсэн.‎

Чөлөөт бөхийн өсвөр үеийн 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээн

2018 оны УАШТ-нд 40-н байгууллагын 600 гаруй тамирчин оролцож Орхон Ирээдуйн Одод багийн сурагч тамирчид 1 алт 1 хүрэл медаль 3 тамирчин шагналт 5-р байранд орж,багийн дунгээр 5-д шалгарлаа. Багийн  барилдаанд эрэгтэйд 4-р байранд орлоо. Тусалж дэмжсэн Орхон аймгийн БТСГ Ирээдуйн Одод сургуулийн хамт олон Хүүхдийн ордоны хамт олон Эрдэнэт Monline ХХК Шавь нарынхаа эцэг эхчүүдэд баярлаж талархсанаа илэрхийлье!!! Ирээдүйн-Одод дунд сургуулийн чөлөөт бөхийн багш Б.Идэрсайхан

Боксын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 2018 оны 03 дугаар сарын 06-11-ны өдрүүдэд зохион байгуулагдсан  Ази тивийн хошой аварга ууган гавъяат тамирчин Хайдавын Алтанхуяг багшийн нэрэмжит "Залуучуудын боксын улсын" аварга шалгаруулах тэмцээнд Орхон аймгийн "Эрдэнэт бокс"-ын клубын тамирчид амжилттай оролцож багаараа 3-р байранд шалгарлаа.-51 кг-н жинд Б.Мөнгөнсаран алтан медаль-54 кг-н жинд Э.Мичидмаа алтан медаль -60 кг-н жинд П.Оюунномин мөнгөн медаль-49 кг-н жинд Г.Лундаа хүрэл медаль-57 кг-н жинд М.Цэцэгдарь хүрэл медаль тус тус хүртэж, нийт 5 медаль авлаа.

- Цанын насанд хүрэгчдийн УАШТ

  • Тэмцээнд манай аймгаас О.Хүрэлбаатар дасгалжуулагчтай 4 тамирчин оролцож 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж Т.Ариунболд спортын мастер, Ч.Бямбасүрэн спортын дэд мастерийн болзол хангалаа.

- Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай” хуулийн гуравдугаар бүлгийн 12, 13, 14, 15 дугаар зүйлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Улсын хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллагын биеийн тамир, спортын үйл ажиллагааг хөгжүүлэх биеийн тамир, арга зүйн сургалт сем

  • Сургалт 2018 оны 03 дугаар сарын 13-14-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж БТСГ-ын мэргэжилтэн Д.Дэлгэрбаяр, Хангарьд спорт клубын захирал Ш.Даваахүү, 22-р цэцэрлэгийн эрхлэгч И.Олзвой нар оролцсон.

Сургалт арга хэмжээний үеэр 22-р цэцэрлэг “Улсын тэргүүний биеийн тамир, спортын хамтлаг”-ын болзолт уралдаанд 5-р байр эзэлж “Батламж” гардан авлаа

Удахгүй болох үйл явдал

Товлогдсон үйл явдалгүй