Спортын байгууллагуудын уулзалт, тэмцээн

Арга хэмжээ, үйл явдал болох огноо: 
Wednesday, November 22, 2017

Монгол улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Булган, Орхон аймгийн Засаг дарга нарын хамтран ажиллах гэрээний дагуу 2016-2020 онд биеийн тамир, спортын чиглэлээр Булган, Орхон аймгуудын биеийн тамир, спортын газар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ий Хангарьд спорт цогцолборын “ХАМТРАН АЖИЛЛАХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ”-ний биелэлтийг хэрэгжүүлэх, спортын чиглэлийн байгууллагын хамтын  үйл ажиллагааны зорилго, зорилтыг хэрэгжүүлэх,  ажлын туршлага солилцох, мэргэжлийн дасгалжуулагч нарын ур чадвар, онол, практикын мэдлэгийг дээшлүүлэх, ажлын уялдаа, холбоо, хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилготой Булган, Орхон аймгуудын биеийн тамир, спортын газар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ий Хангарьд спорт цогцолборын ажилтан албан хаагчдын дунд 3-н төрөлт тэмцээнийг зохион байгуулах гэж байна.  Орхон аймгийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ий Хангарьд паласт 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн  1400 цагаас  зохион байгуулагдана. Сагсан бөмбөг, гар бөмбөг, бадминтоны гэсэн төрлүүдэд хурд, хүч, авхаалж самбаагаа сорино.