Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд U14 насны ангилалд эмэгтэй баг тамирчид мөнгөн медаль хүртлээ

Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн 2020 оны 11 дүгээр сарын 02-07-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Орхон аймгаас Э.Лхамсүрэнбаатар, С.Энхбат, Д.Бариахаан, Э.Энхболд дасгалжуулагчтай эрэгтэй эмэгтэй баг тамирчид оролцсоноос С.Энхбат ахлах дасгалжуулагчтай, Д.Бариахаан туслах дасгалжуулагчтай, М.Маралгоо ахлагчтай Орхон аймгийн эмэгтэй баг тамирчид U14 насны ангилалд мөнгөн медаль хүртлээ. Мөн эрэгтэй баг тамирчид шилдэг 8 шалгарчээ. Гарааны эмэгтэй шилдэг тоглогчоор М.Маралгоо, Ч.Марал-Эрдэнэ нар шалгарсан байна

Өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах футзалны тэмцээн U15 U16 насны ангилалд зохион байгуулагдлаа.

Өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах футзалны тэмцээн U15 U16 насны ангилалд 2020.11.06-08-ны өдрүүдэд БТСГ-ын "Б" зааланд явагдлаа. Тэмцээнд 10 багийн 400 тамирчин оролцлоо.

ОУХМ Д.Дэлгэрбаярын нэрэмжит TOP-66 Жүдо бөхийн тэмцээн зохион байгуулагдлаа.

Самбо бөхийн Олон Улсын хэмжээний мастер, Орхон аймгийн биеийн тамир спортын газрын дарга Д.Дэлгэрбаяр багшийн нэрэмжит TOP-66 тэмцээнд шилдэг 45 тамирчин оролцсоноос алтан медалийг ОУХМ Хэрлэн, мөнгөн медалийг ОУХМ Сувд-Эрдэнэ, хүрэл медалийг ОУХМ Д.Төмөрхүлэг, ОУХМ Батболд нар хүртлээ.

Клуб, секц, дугуйлангууд