Эрчүүдийн Буриадад түрүүлдэг уламжлал тасарлаа

Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит XXII удаагийн олон улсын уламжлалт тэмцээн өнөөдөр Улаан-Үд хотод өндөрлөлөө. Эхний өдөр дөрвөн хүрэл медаль хүртсэн манайхан өнөөдөр нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртснээр тэмцээнээ өндөрлүүллээ. Ингэснээр 2011 оноос хойш эрчүүдийн Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд түрүүлдэг уламжлал тасарлаа. Эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Цэргийн дэлхийн аварга, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Оргодолын Үйтүмэн мөнгө, 70 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран, 86 кг-д “Хасу Мегастарс” клубийн тамирчин спортын мастер Баасанцогтын Өлзийсайхан хүрэл медаль хүртлээ. Өнөөдөр 61 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Ням-Очир, Азийн АШТ-ий хүрэл медальт, ОУХМ Т.Түвшинтулга, Б.Нэмэхбаяр, өсвөр үеийн Азийн аварга ОУХМ Т.Тулга нарын шилдгүүд бүгд зодоглосон ч хараахан медаль хүртсэнгүй. Тэдний жинд Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” болон ОХУ-ын АШТ-ий медальтнууд болох Тувагийн Омак Сюрюн, Якутын Вечяслав Ефремов, Нургун Скрябин, Буриадын Даша Шарастепанов, Баир Цыренов, Москвагийн Рустам Ампар зэрэг Оросын шилдгүүд зодоглосон нь 61 кг-ын жингийн өрсөлдөөн ямар ширүүн болсныг илтгэнэ. Хоёр дахь өдрийн тэмцээний дүн:61 кг (24 бөх): 1. Омак Сюрюн (ОХУ, Тува) 2. Даша Шарастепанов (ОХУ, Буриад) 3. Адексей Медведев (ОХУ, Хакасия), Нургун Скрябин (ОХУ, Якут)70 кг (11): 1. Евгений Жербаев (ОХУ, Буриад) 2. Илья Филиппов 3. Надирбег Хизриев (хоёул ОХУ, Красноярск), Ганзоригийн Мандахнаран (Монгол)86 кг (10): 1. Никита Зеленков (ОХУ, Красноярск) 2. Оргодолын Үйтүмэн 3. Баасанцогтын Өлзийсайхан (хоёул Монгол), Илья Арчиа (Украин)125 кг (10): 1. Балдан Цыжипов (ОХУ, Буриад) 2. Мухамази Магомедов (ОХУ, Красноярск) 3. Остап Пасенок (ОХУ, Кемерево), Цыбик Максаров (ОХУ, Буриад)