УЛАН-ҮДЭД 11 ОРНЫ БӨХЧҮҮД ЗОДОГЛОХООР БОЛЖЭЭ

Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын тэмцээн маргааш Улаан-Үдэд хотод эхэлнэ. Энэ удаагийн тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Казахстан, Тажикистан, Кыргызстан, Украин, Беларусь, Финланд гэсэн 11 орны бөхчүүд зодоглохоор болжээ. Тэмцээний эхний өдөр 57, 65, 74, 97, хоёр дахь өдөр 61, 70, 86, 125 кг-ын жингийн тойргийн болон медалийн төлөөх барилдаан явагдана. Аваргуудыг 90, дэд аваргыг 60, хүрэл медальтанг 30 мянган рублиэр шагнах бол шилдэг бөхийг 100 мянгаар байлах юм. Сонирхуулахад, 2015 оны Европын анхдугаар наадмын аварга Александр Богомоев залуучуудын олимпийн анхны аварга Алдар Бальжинимаев болон Балдан Цыжипов, Евгений Жербаев, Арсалан Будажапов, Даша Шарастепанов, Баяр Цыренов, Юрий Власко, Андрей Гатаулин тэргүүтэй буриадын шилдгүүд бүгд нутгийнхаа дэвжээн дээрээ зодоглоно.