ОУХМ МАНДААГИЙН АЛТАНГЭРЭЛ АГСНЫ НЭРЭМЖИТ НАСАНД ХҮРЭГЧДИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН-2018 БОЛНО.

 

ОУХМ Мандаагийн Алтангэрэл агсны  нэрэмжит "Насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээн-2018" тэмцээний техникийн зөвлөгөөн 4-р сраын 18-ны 14 цагт МҮОХ-ны 407 тоотод боллоо. Тэмцээнд эрэгтэй Алтайн барс, Хилчин спорт хороо, Тэнүүн-Огоо 1, Тэнүүн-Огоо 2, Хасумегастарс 1, Хасумегастарс 2, ДЦС-IV ТӨХК-ний Эрчим, Хос бар, Нийслэлийн боловсролын газаг, Үндэсний биеийн тамирын дээд сургууль, IBT Thunders, Өмнөговь, эмэгтэй ДЦС-IV ТӨХК-ний Эрчим, Алтайн барс, Аж констракшин, Хилчин, Монти, Хобби Центр Эйс нийт 18 баг оролцохоор мэдүүлгээ ирүүлж эрэгтэй 4 хэсэг, эмэгтэй 2 хэсэгт хуваагдан тоглохоор сугалаа хийгдлээ.

Урьдчилсан болон хагас шигшээ тоглолтууд 4-р сарын 21-22-ны өдрүүдэд, шигшээ тоглолт 23-ны өдөр СТО-ны зааланд явагдана. Тэмцээний шигшээ тоглолтын "MNB Спорт HD" суваг шууд дамжуулна. 

 

ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

АЛТАЙН БАРС КЛУБ

ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ХОЛБОО