МВХ-НЫ 2018 ОНЫ НАСАНД ХҮРЭГЧДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ЗААВАР БАТЛАГДЛАА.

Монголын волейболын холбоо нь Багануур ХК-тай хамтран зохион байгуулж буй "БАГАНУУР ХК-ний 40 жил"-ийн ойн нэрэмжит 2018 оны Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 5-р сарын 13-20-ний өдрүүдэд Багануур дүүргийн Уурхайчин спорт цогцолборт болно. Тэмцээнд оролцох багууд заавартай сайтар танилцана уу. 

Доорх холбоосоор орж бүртгэлээ хийнэ үү. https://goo.gl/forms/iQisbmKkJugJ4mFs2 

 

Оролцох багууд урьдчилсан мэдүүлэг /маягт MVA 0103001 https://goo.gl/iRDm7k татах/ 2018 оны 5-р сарын 1-ны дотор info@mva.mn мэйл хаягаар ирүүлэх ба техникийн зөвлөгөөн буюу урьдчилсан шалгалтын үед эцсийн мэдүүлэг /маягт MVA 0103002 https://goo.gl/QRkJbr татах/ нийт 12 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр баталгаажуулна.  

Албан ёсны сугалааг 2018 оны 5-р сарын 12-ны 14 цагт Багануур дүүргийн Уурхайчин спорт клубийн хурлын танхимд зохион байгуулна. Техникийн зөвлөгөөнд ирэхдээ багууд эрхийн төлбөрөө бэлнээр буюу дансаар шүлжүүлсэн бол баримтаа авч ирж сугалаанд оролцоно.