Улаангом сумын аварга шалгаруулах Футзалны тэмцээн

2018 оны 01 сарын 20-нд Улаангом сумын Засаг даргын нэрэмжит сумын аварга шалгаруулах футзалны тэмцээн зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд нийт 11 багийн 100 гаруй тамирчид оролцсон ба 1-р байрыг ББЭХС-ийн баг, 2-р байрыг Увс аймгийн Цагдаагийн газрын баг, 3-р байрыг Улаангом сумын ерөнхий боловсролын 5-р сургууль тус тус эзэллээ.