Мэдээ, мэдээлэл

Цанахүү-2019 аймгийн АШТ болно

ЦАНЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНГОМ ХОТОД БОЛНО.Цанын 2019 оны өсвөр үеийн Увс аймгийн аварга шалгаруулах тэмцээн Энэ сарын 14-16-ны өдрүүдэд Увс аймгийн Улаангом хотод зохион байгуулагдах гэж байна.Энэхүү тэмцээн Улаангом хотод анх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд, Өсвөрийн цаначдын ур чадварыг дээшлүүлэх, уралдаан тэмцээнд оролцуулах, цанын спортыг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлах, өсвөрийн тамирчдын хүрээг өргөжүүлэх, тамирчдын залгамж халааг бэл...

Алтан-Од Спортын шилдэгийг шалгаруулах арга хэмжээ

СПОРТЫН САЛБАРЫН ШИЛДГҮҮДИЙГ ТОДРУУЛАХ “АЛТАН-ОД” ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭНД ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА.Увс аймгийн Биеийн тамир спортын газар 2008 оноос эхлэн,Өнөө жил 11 дэх жилдээ зохион байгуулаж байгаа Спортын салбарын оны шилдгийн шилдгийг тодруулах “Алтан-Од” хүндэтгэлийн арга хэмжээ 2018 оны 12-р сарын 20-ны 18 цагаас “Өгөөж ресторанд” болох тул спортын салбарынхныг хүндэтгэн урьж байна. “Алтан-Од” шагналыг долоон номинацаар шалгаруулна 1. Шилдэг тамирчин насанд хүрэгчид, өсвөр 2. Шилдэг дасгалжуулагч 3. Шилдэг спортын холбоо4. Шилдэг биеийн тамирын багш5.

Ирээдүйн оддын гараа

Сагсан бөмбөгийн спортын ОУХМастер, Ахмад тамирчин Ванчингийн Төмөрбаатарын нэрэмжит "Ирээдүйн оддын гараа" сагсан бөмбөгийн тэмцээнд 8 сум, аймгийн төвийн 7 сургууль, 2 клуб нийт 17 байгууллын 60 багийн 420 гаруй тамирчид оролцож байна. Тэмцээн 11-р сарын 16-18 өдрүүдэд зохион байгуулагдаж дүнгээ гаргана.

М. Цэвээн агсны мэндэлсний 100 жилийн ойн нэрэмжит шатрын тэмцээн

Увс аймгийн Давст сумын харъяат нэрт шатарчин Мончийн Цэвээн агсны мэндэлсний 100 жилийн ойн нэрэмжит насанд хүрэгчдийн шатрын аварга шалгаруулах тэмцээн 2018.11.03-04-ны Өдрүүдэд Улаангом политехник коллежийн зааланд болж өндөрлөлөөТус тэмцээн анх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах юм байна. Тэмцээнд Түргэн, Давст, Тэс, Наранбулаг, Улаангом, зэрэг сумдын эрэгтэй 42 эмэгтэй 10 шатарчин нийт 52 шатарчин оролцлоо.

ЛУ. ЭНХБАЯР АГСНЫ НЭРЭМЖИТ ЧӨЛӨӨТ БӨХИЙН ӨСВӨРИЙН “ОЛОН ХОТЫН АВАРГА” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ӨНДӨРЛӨЛӨӨ

Увс аймгийн засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж байгаа, Сагил сумын харъяат, чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, “Дэлхийн цомын” мөнгө, хүрэл, медальт, “Ази тивийн” аварга, “Найрамдал”-84 тэмцээний хүрэл медальт МУ-ын гавъяат тамирчин Улсын начин Лу.Энхбаяр агсны нэрэмжит, “АВАРГЫН ГАРАА” чөлөөт бөхийн өсвөр үеийн олон хотын аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 11-р сарын 02-04-ны хооронд Увс аймгийн спортын ордонд болж өндөрлөлөөТус тэмцээнд Улаанбаатар хотын “Арслан” клуб, Нийслэлийн Багануур дүүргийн “Хөх эрчис” клуб, Ховд, Завхан, Увс, аймгуудын нийт 17 багийн 230 гаруй өсвөрийн

МУ-ын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяагийн нэрэмжит өсвөр үеийн Баруун бүсийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн

МУ-ын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяагийн нэрэмжит өсвөр үеийн Баруун бүсийн аварга шалгаруулах жүдо бөхийн нээлттэй тэмцээнд Ховд, Баян-Өлгий, Завхан, Увс аймгийн нийт 400 гаруй тамирчид өрсөлдөж байна. 24 жинд 96 медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс өнөөдөр 6 жингийн ангилалд аваргуудаа тодруулж шагнал гардууллаа.

Хамтарсан бэлтгэл хийх гэрээ байгууллаа

Увс аймгийн нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Амраа аймгийн БТСГ-ын дарга Б.Ганболд нар ОХУ-ын Тува улсын шигшээ багуудын спортын бэлтгэлийн төвийн захирал А.В.Томбулак болон дасгалжуулагч нарыг нь хүлээн авч уулзаж Увс аймаг, Тува улсын тамирчдын хооронд хамтрсан бэлтгэл хийх талаар гэрээ байгуулхаар уулзаж ярилцлаа

Увс аймгаас төрсөн үндэсний бөхийн Аваргуудын нэрэмжит чуулга барилдаан

Увс аймгаас төрөн гарсан үндэсний бөхийн “Аваргуудын” нэрэмжит “Увс нуур” цом- 2018 үндэсний бөхийн чуулга барилдаан 2018 оны 10-р сарын 27-28-ны хооронд Увс аймгийн спортын ордонд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөөБарилдаанд Улсын начин цолтон 1 аймгийн арслан цолтон 5 аймгийн заан цолтон 3 аймгийн харцага цолтон 8 аймгийн начин цолтон 7 сумын заан цолтон 20 сумын харцага цолтон 3 сумын начин цолтон 3 залуу бөх 1 нийт 51 бөх хоёр өдрийн турш тойргийн журмаар барилдаж дүнгээ гаргалаа1-р байр аймгийн заан О.Түмэн 48 даваа2-байр аймгийн заан Т.Хайдав 48 даваа3-р байр аймгийн начин Д.Цэн

Аваргын гараа

АВАРГЫН ГАРАА" ОЛОН ХОТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨУвс аймгийн Наранбулаг сумын харъяат Монгол Улсын хөдөлмөрийн баатар Ардын багш гавъяат тамирчин Үндэсний бөхийн Улсын аварга О.Балжиннямын нэрэмжит "АВАРГЫН ГАРАА" Олон хотын аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 05-р сарын 04-06 ны өдрүүдэд Увс аймгийн Спортын ордонд зохион байгуулагдаж өндөрлөлөө Тэмцээнд Завхан аймаг Увс аймгийн 13 сум 6 сургуулийн 294 өсвөрийн жүдочид хоёр өдрийн турш өрсөлдөж аваргууд тодорлоо Эрэгтэй 27 кг 1 Дашхорол Тэс сум алт2 У. Буянхүү Улаан гуталт мөнгө 3 А.

Спорт-Хүүхдийн хөгжил төлөвшил сургалт

"Олимпизм ба бие бялдрын боловсрол,хүмүүжил" аяны хүрээнд Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 7 дугаар ангийн сурагчдад "Спорт -хүүхдийн хүмүүжил,төлөвшил" сургалт зохион байгуулж, сурагчидтай Олимпийн наадам, Монголын баг тамирчдын спортын амжилтын тухай харилцан ярилцаж тэдний санал бодлыг солилцлоо.

Удахгүй болох үйл явдал

Товлогдсон үйл явдалгүй