СПОРТЛОГ АНГИ тэмцээн

Арга хэмжээ, үйл явдал болох огноо: 
Wednesday, November 14, 2018 to Friday, November 30, 2018

“СПОРТЛОГ АНГИ”ТЭМЦЭЭНИЙ ЗААВАРНэг. ЗорилгоМонгол улсын Засгийн газрын 2009 оны 05 , 2011 оны 32 тоот тогтоолыг хэрэгжүүлэх,  сурагчдын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэднийг идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх нөхцлийг бүрдүүлэх, уралдаан тэмцээнд оролцох идэвхийг нэмэгдүүлэхэд  зорилго оршино.Хоёр.  Хамтран зохион байгуулагч            Боловсрол, соёл, урлагийн газар, ЕБСургуулиудГурав. Явагдах  хугацааТэмцээнийг  2018 оны 11 дүгээр сарын 12 –аас 11 дүгээр сарын 30 өдөр хүртэлх хугацаанд  зохион байгуулна.Дөрөв . Оролцох журамТэмцээнийг 2 шаттайгаар зохион байгуулна.1-р шат – Сургууль дээрээ  2-р шат- Шигшээ тоглолт-  Шилдэг 12 багийн дундТэмцээнд 8,9 дүгээр ангийн сурагчид оролцоно. 1-р шатны тэмцээнд хэдэн ч баг оролцох боломжтой  Эхний 2 багт шигшээ тэмцээнд оролцох эрх олгоно. Нэг баг эрэгтэй 5 эмэгтэй 5 тамирчинтай байна.   Тав . Зохиогдох тэмцээн, шалгуур үзүүлэлт

  • Багаар гүйцэтгэх тэмцээн: Хурд хөгжүүлэх
  • Багийн ахлагчийн тэмцээн
  • Багаар гүйцэтгэх тэмцээн: Авхаалж самбаа
  • Аэробекийн үндсэн 7 алхалтыг оролцуулж хөгжмийн аянд 3 минутын дасгал
  • Багийн зохион байгуулалт, хувцас жигдрэлт, багийн нэр, лого, багийн уриатай байх

Зургаа. Мэдүүлэг хүлээн авахТэмцээнд оролцох баг нь мэдүүлэгээ тэмцээн эхлэхээс нэг өдрийн өмнө биеийн тамирын багшдаа өгч бүртгүүлнэ.   Долоо. Шагнал урамшуулалШигшээ тэмцээнд амжилттай оролцсон эхний 3 багийг шалгаруулан                 “ СПОРТЛОГ АНГИ ” өргөмжлөл, дурсгалын зүйл, ангиараа зааланд тоглох эрхийн бичгээр шагнаж урамшуулна. Биеийн тамир, спортын газар