Ирээдүйн оддын гараа

Сагсан бөмбөгийн спортын ОУХМастер, Ахмад тамирчин Ванчингийн Төмөрбаатарын нэрэмжит "Ирээдүйн оддын гараа" сагсан бөмбөгийн тэмцээнд 8 сум, аймгийн төвийн 7 сургууль, 2 клуб нийт 17 байгууллын 60 багийн 420 гаруй тамирчид оролцож байна. Тэмцээн 11-р сарын 16-18 өдрүүдэд зохион байгуулагдаж дүнгээ гаргана.

М. Цэвээн агсны мэндэлсний 100 жилийн ойн нэрэмжит шатрын тэмцээн

Увс аймгийн Давст сумын харъяат нэрт шатарчин Мончийн Цэвээн агсны мэндэлсний 100 жилийн ойн нэрэмжит насанд хүрэгчдийн шатрын аварга шалгаруулах тэмцээн 2018.11.03-04-ны Өдрүүдэд Улаангом политехник коллежийн зааланд болж өндөрлөлөөТус тэмцээн анх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах юм байна. Тэмцээнд Түргэн, Давст, Тэс, Наранбулаг, Улаангом, зэрэг сумдын эрэгтэй 42 эмэгтэй 10 шатарчин нийт 52 шатарчин оролцлоо.

ЛУ. ЭНХБАЯР АГСНЫ НЭРЭМЖИТ ЧӨЛӨӨТ БӨХИЙН ӨСВӨРИЙН “ОЛОН ХОТЫН АВАРГА” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ӨНДӨРЛӨЛӨӨ

Увс аймгийн засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж байгаа, Сагил сумын харъяат, чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, “Дэлхийн цомын” мөнгө, хүрэл, медальт, “Ази тивийн” аварга, “Найрамдал”-84 тэмцээний хүрэл медальт МУ-ын гавъяат тамирчин Улсын начин Лу.Энхбаяр агсны нэрэмжит, “АВАРГЫН ГАРАА” чөлөөт бөхийн өсвөр үеийн олон хотын аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 11-р сарын 02-04-ны хооронд Увс аймгийн спортын ордонд болж өндөрлөлөөТус тэмцээнд Улаанбаатар хотын “Арслан” клуб, Нийслэлийн Багануур дүүргийн “Хөх эрчис” клуб, Ховд, Завхан, Увс, аймгуудын нийт 17 багийн 230 гаруй өсвөрийн

Клуб, секц, дугуйлангууд