2019 ОНЫ CLASSIK ПАУЭРЛИФТИНГИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

 CLASSIK Пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 03 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж  21 аймаг, 9 дүүргийн фитнесс клубүүдын 500 гаруй тамирчин оролцож дүнгээ гаргалаа. Тус тэмцээнд манай аймгийн Д.Мөнхсүлд дасгалжуулагчтай 7 тамирчин өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, мастер ангилалд амжилттай оролцож 5 алт, 5 мөнгө, 3 хүрэл, нийт 13 медаль хүртлээ.

Шагайн харваан тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Зэвсэгт хүчний 256-р анги Цэргийн баярт зориулан анх 1986 оноос эхлэн зохион байгуулж эхэлсэн шагайн харвааны "Алтан аргай" цомын тэмцээнийг 2019 оны 03 дугаар 16-ны өдөр Спортын ордонд аймгийн “Алтан аргай” шагайн холбоотой хамтран зохион байгууллаа.

Чөлөөт бөхийн олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо.

 Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо 03 дугаар сарын 07-09-ны өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн олон улсын тэмцээн зохион байгуулагдаж 36 багийн 716 тамирчид 22 багц медалийн төлөө өрсөлдлөө. Тус тэмцээнд манай аймгийн Э.Баттүшиг дасгалжуулагчтай баг тамирчид оролцож 2 алт 1 мөнгө 1 хүрэл медаль хүртлээ. 

Удахгүй болох үйл явдал

Товлогдсон үйл явдалгүй