Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТэмцээнээс 8 медаль хүртлээ.

 2020 оны Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн 01 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж 19 байгууллагын 199 тамирчин оролцож дүнгээ гаргалаа. Тус тэмцээнд Б.Дэмбэрэлдорж дасгалжуулагчтай 7 тамирчин оролцож эмэгтэй 59 кг жинд Г.Баасанжаргал /ОУХМ/ 1 алт, 2 мөнгө, эмэгтэй 81 кг жинд ЕБ-ын 2-р сургуулийн сурагч Б.Ариунсанаа 1 мөнгө, 2 хүрэл, эрэгтэй 55 кг жинд ЕБ-ын 5-р сургуулийн сурагч С.Ганцоож Спортын дэд мастер цолны болзол, эрэгтэй 61 кг жинд ЕБ-ын 1-р сургуулийн сурагч Ч.Бумчин 2 хүрэл медаль хүртэж Спортын дэд мастер цолны болзол хангаж тэмцээний шилдэг эрэгтэй тамирчнаар шалгарлаа.