Пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо.

Пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2020 оны 01 дүгээр сарын 06-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж 4 ангиллын 31 жинд, 36 багийн 500 тамирчин өрсөлдөж дүнгээ гаргалаа. Тус тэмцээнд Д.Мөнхсүлд дасгалжуулагчтай 8 тамирчин оролцож өсвөрийн ангилалд охидын -57 кг жинд Г.Цолмонгоо /сдм/ нийлбэр дүнгээр алтан медаль хүртэж суултын төрөлд рекорд амжилт тогтоож, хөвгүүдийн +83 кг жинд Э. Идэрчулуун нийлбэр дүнгээр алтан медаль, Залуучуудын ангилалд оролцсон Л. Отгон-Эрдэнэ шахалтын төрөлд мөнгөн медаль, 66 жинд Хужирт сумын н.Нямбазар нийлбэр дүнгээр алтан медаль хүртэж таталтын МУ-ын рекорд амжилтыг 7,5 кг шинчлэн тогтоолоо. Мөн 74 кг жинд Сант сумын н.Лувсандорж таталтын төрөлд хүрэл медаль, Мастер 2 ангилалын 83 кг жинд оролцсон Б.Баяраа нийлбэр дүнгээр тэргүүн байр эзэллээ.