2019 ОНЫ CLASSIK ПАУЭРЛИФТИНГИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

 CLASSIK Пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 03 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж  21 аймаг, 9 дүүргийн фитнесс клубүүдын 500 гаруй тамирчин оролцож дүнгээ гаргалаа. Тус тэмцээнд манай аймгийн Д.Мөнхсүлд дасгалжуулагчтай 7 тамирчин өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, мастер ангилалд амжилттай оролцож 5 алт, 5 мөнгө, 3 хүрэл, нийт 13 медаль хүртлээ. Өсвөрийн ангилалд: хөвгүүдийн 59 кг жинд Л.Отгон-Эрдэнэ шахалтын төрөлд алт, -74 кг жинд Д.Даваадорж нийлбэр дүнгээр мөнгө, охидын 57 кг жинд Х.Цолмонгоо нийлбэр дүнгээр мөнгө, +57 кг жинд Г.Насандулам Суултын төрөлд алт, Залуучуудын ангилалд: Б.Отгонбаатар суултын төрөлд алт, таталтын төрөлд алт, нийлбэр дүнгээр алт, мастер ангилалд С. Богд-Очир нийлбэр дүнгээр мөнгөн медаль тус тус хүртэж өсвөрийн 57кг жинд оролцсон Х.Цолмонгоо Спортын дэд мастерын болзол хангалаа.