Шагайн харваан тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Зэвсэгт хүчний 256-р анги Цэргийн баярт зориулан анх 1986 оноос эхлэн зохион байгуулж эхэлсэн шагайн харвааны "Алтан аргай" цомын тэмцээнийг 2019 оны 03 дугаар 16-ны өдөр Спортын ордонд аймгийн “Алтан аргай” шагайн холбоотой хамтран зохион байгууллаа. Тус тэмцээнд 26 баг 260 харваач оролцсоноос багийн харвааны төрөлд1-р байранд Б.Ганбат ахлагчтай Өлзийт сумын баг,2-р байранд Б.Мөнх-Эрдэнэ ахлагчтай БТСГазрын баг,3-р байранд н.Ядамсүрэн ахлагчтай Хужирт сумын баг (буу),4-р байранд Б.Баярмагнай ахлагчтай Уянга сумын баг,5-р байранд Д.Бямбацэрэн ахлагчтай Баянгол сумын баг,6-р байранд .Батгэрэл ахлагчтай Есөн-Зүйл сумын баг тус тус эхний байранд шалгарч тэмцээний цуваа харвааны төрөлд1-р байрыг Өмнөговь аймгийн харьяат МУ-ын мэргэн Е.Одгэрэл,2-р байрыг Хужирт сумын харьяат н.Эрдэнэцэцэг (буу),3-р байрыг Уянга сумын харьяат Аймгийн гоц мэргэн Б.Ганзориг нар эзэллээ.