Таеквондогийн тоот дасгалын улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо.

“Пумьзэ-2019” Таеквондогийн тоот дасгалын улсын аварга шалгаруулах тэмцээн 02 дугаар 09-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж 19 байгууллагын 220 гаруй тамирчин оролцож дүнгээ гаргалаа. Тус тэмцээнд манай аймгийн П.Ээбум дасгалжуулагчтай 6 тамирчин оролцож чөлөөт тоот дасгалын төрөлд Э.Доржсамбуу хүрэл, насанд хүрэгчдийн багийн төрөлд П.Ээбум хүрэл медаль тус тус хүртсэн амжилттай оролцоод ирлээ.