Хэвтээ шахалтын улсын аварга шалгаруулах тэмцээнд өсвөрийн баг тамирчид тэргүүн байр эзэллээ.

 Пауэрлифтингийн хэвтээ шахалтын хэрэглэлтэй, хэрэглэлгүй улсын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо 01 дүгээр сарын 24-27 өдрүүдэд зохион байгуулагдаж бүх насны ангилалд 34 багийн 482 тамирчин оролцлоо. Тус тэмцээнд Өвөрхангай аймгийн Д.Мөнхсүлд дасгалжуулагчтай баг тамирчид өсвөр ангилалд 6, залуучуудын ангилалд 1, насанд хүрэгчдийн ангилалд 1, мастер ангилалд 1 нийт 9 тамирчин оролцож өсвөрийн ангилалд: хөвгүүдийн 59 кг жинд Л.Отгон-Эрдэнэ 2 мөнгө, -74 кг жинд  Д. Даваадорж 2 алт, Б.Болортуяа 4-р байрт, мастер ангиллын 74 кг жинд С. Богд-Очир 2 мөнгө, насанд хүрэгчдийн 74 кг жинд Ч.Бат-Оргил 150 кг шахаж 4-р байрт тус тус шалгарч багийн нэгдсэн дүнгээр өсвөрийн баг тамирчид улсын аварга шалгаруулах тэмцээний аваргаар тодорлоо./Хэрэглэлгүй/1-р байр Өвөрхангай аймаг2-р байр Налайх дүүргийн “Хүннү” клуб3-р байр Төв аймаг/Хэрэглэлтэй/1-р байр  УБХ “Стронг” клуб2-р байр Төв аймаг3-р байр Өвөрхангай аймаг