А.Гунгаа багшийн нэрэмжит хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо.

 А.Гунгаа багшийн нэрэмжит 2019 оны хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо 2019 оны 01 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж 15 байгууллагын 150 тамирчин оролцож дүнгээ гаргалаа. Тус тэмцээнд манай аймгийн Б.Дэмбэрэлдорж дасгалжуулагчтай 7 тамирчин оролцож 49 кг жинд Г.Бадамцогзол 3 хүрэл, 61 кг жинд Ч.Бумчин хүрэл, 71 кг жинд Б.Ариунсанаа хүрэл, +76 кг жинд Г.Насандулам 3 мөнгө нийт 8 медаль хүртэж 61 кг жинд Ч.Бумчин өсвөр үеийн рекорд дээд амжилтыг шинэчилэн тогтоосон амжилттай оролцлоо.