“Булган цом-2019” Таеквонгийн тэмцээн

“Булган цом-2019” Таевондогийн цомын аварга шалгаруулах өсвөр үеийн олон хотын нээлттэй тэмцээн 01 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд Булган аймагт зохион байгуулагдаж 18 байгууллагын 250 гаруй тамирчин оролцож дүнгээ гаргалаа. Тус тэмцээнд манай аймгийн П.Ээбум дасгалжуулагчтай 11 тамирчин оролцож бага насны ангилалд: эмэгтэй 25 кг жинд Б.Алтантүлхүүр алт, П.Ану мөнгө, 35 кг жинд Д.Анхнысолонго алт, эрэгтэй 24 кг жинд  Г.Оргилсайхан мөнгө, 26 кг жинд А.Золжаргал хүрэл, 29 кг жинд А.Түмэнхүслэн алт, Э.Ананд мөнгө, өсвөр үеийн ангилалд: 53 кг жинд Ч.Лхагвачулуун хүрэл медаль тус тус хүртсэн амжилттай оролцоод ирлээ.